Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Хууль, тогтоолыг баталж, УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы (2020.08.28) нэгдсэн хуралдаан 14 цаг 26 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө эв санал нэгдэн ажиллах эрхэм зорилгын дор гишүүд санал нэгдэн, Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулсныг мэдэгдэв.

Тус лобби бүлгийн гишүүд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, дэлхий дахины дэвшилтэт ололт, туршлагыг эх орвндоо нэвтрүүлэх төрийн бодлого, хуулийг санаачлан батлахын төлөө идэвхтэй ажиллах юм байна. Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг 2020-2024 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийг улс төрөөс ангид байлгах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний В, С, Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхийн төлөө ажиллах юм байна. Мөн нийгмийн өвчин болон нэвчиж, олон талын урхагг үр дагаврын уг шалтгаан болсон архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, ажиллагсад иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн үндсэн 4 чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллана гэжээ. Тус лобби бүлгийн гишүүдэд Улсын Их Хурлын дарга ажлын өндөр амжилт хүслээ.

УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар танилцуулах үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг санал хэлэв. Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд дахин гурав хоногийн завсарлага авч буйг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэв.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв

    Иймд дараагийн асуудал буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Сонгуулийн төв байгууллагын тухай 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаа гэв. Даваанямын Даваа-Очир нь 57 настай, 1971-1981 онд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг, 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Даваа-Очир нь 33 жил төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалтын төвийн захирал, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2017 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүхий л шаардлагыг бүрэн хангаж байгаа гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Сонгуулийн төв байгууллагын тухай 6 дугаар зүйлийн 6.3-ын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Жамсранжавын Болд, Пүрвээгийн Дэлгэрнаран, Эрдэнийн Түвшинжаргал нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан.

Жамсранжавын Болд нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай. Халх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа цолтой. Төрийн албанд 34 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хууль мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Билэг дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 1996-2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд  Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2012 онд  Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн мөрдөн байцаагч, 2012-2015 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, газар, тасгийн дарга, 2015-2017 онд  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн тасгийн дарга, 2017 онд  Эрүүгийн цагдаагийн газрын албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, 2017-2019 онд  Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 оны 8 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаа юм байна.

Нэр дэвшигч Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Хотгойд, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигч Эрдэнээ овогтой Түвшинжаргал нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, халх. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1999 онд Академийн Удирдахуйн ухааны сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2009 онд “Од консалтинг” хууль зүйн товчоонд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, мөн 2001-2009 онд “Глобал телеком” компанид хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Тэрэлж Алтай” ХХК-ийн захирал, 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн хэлтэст зөвлөх, 2012-2014 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2014-2015 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх, 2015-2016 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2016 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт П.Дэлгэрнаран, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.

Уг асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан.

Танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсний дараа санал, хураалт явуулан шийдвэрлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Ж.Болдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 63.3 хувийн саналаар, Д.Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон 60 гишүүний олонх буюу 42 нь дэмжив. Э.Түвшинжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг гишүүдийн 76.7 хувь нь, П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон 61 гишүүний олонх буюу 45 нь дэмжив. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар дүгнэлтийг сонслоо. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд дүгнэлтийг танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дунд суудлын хуралдаанаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэснийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар дүгнэлтийг сонссоны дараа “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан, төслийн хавсралтын 1.5-д “Банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах” гэсэн 6 дахь дэд заалт нэмэх, 2.4-т “Мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох” гэсэн 4 дэх дэд заалт мөн нэмэх, хавсралтын 2.1 дэх заалтын “Банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн 3 дахь дэд заалтыг хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Улсын Их Хурлын даргын зүгээс тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтын мөчлөг хир удаан үргэлжлэх нь тодорхойгүй, эдийн засгийн өсөлт, бууралтын хувийг бүрэн таамаглах боломжгүй энэ үед зээлийн хүүг жил тутамд 1 хувь бууруулахаар тэгшитгэн тогтоох нь зохимжгүй тул төслийн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тоггоолын төсөлд анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг төсөлд бүрэн тусгасан болохыг Х.Булгантуяа гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариулт өгсөн. Дараа нь санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 32 нь буюу  55.2 хувийн саналаар дэмжснээр “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Хуулийн төслүүдийг баталлаа

Нэгдсэн хуралдаан Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Төслийн гарчгийг Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах гэж өөрчлөн, түдгэлзүүлэх тусгай шаардлагын хүрээг нэмэгдүүлэн тогтоож, үйлчлэх хугацааг нэг жилээр хойшлуулах зохицуулалтыг нэмж тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг төсөлд бүрэн тусгасан болохыг Ш.Раднаасэд гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 46 нь буюу  77.6 хувийн саналаар дэмжин Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг баталлаа.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал үргэлжилж байгаатай хэдий ч ирэх гурван жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-нд эзлэх хэмжээг 2021 онд 5.1 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь байхаар төсвийн үзүүлэлтийг сайжруулж, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2021-2023 онд 61.9 хувиас  53.2 хувь болгож бууруулахаар төлөвлөөд байгаа талаар Г.Амартүвшин гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 45 нь буюу  72.6 хувийн саналаар дэмжин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг эцэслэн баталлаа.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин, баталлаа.

Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хууль, тоггоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Упсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад Монгол Улсын эмийн зах зээлд байгаа 3 эм тутмын 1 нь хуурамч гэж дурдсаныг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнээс бусад тусламж үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авахаар тусгагдсан нь иргэдэд хүндрэл үүсч болзошгүй байна гэсэн саналуудыг хэлсэн байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслүүдийг эцсийн хэлэлцүүлэт бэлтгэсэн гэв.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, О.Цогтгэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Төсвийн байнгын хорооны дарга болон Эрүүл мэндийн сайдаас хариулт, тайлбар авсан. Ингээд төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг эцэслэн батлах санал хураалт явуулж, баталлаа.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас 1 төсөл арга хэмжээг хасч, 34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилжээ. Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг  12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын 4 төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгажээ.

 Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын төсвийг 301.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын эргэн төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 536.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын урсгал зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болжээ. Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Байнгын хороо төсвийн холбогдох хэлэлцүүлгийг хийж, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар санал, дүгнэлтдээ дурдсан.

 Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулан нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулан, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн хуулийн төсөл бүрийг бүхэлд нь батлах санал хураалтыг тус бүрд нь явуулахад Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 68.2 хувь нь дэмжснээр, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 61.5 хувь нь дэмжин баталсан юм.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцууллаа. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дараах байдпаар төсөлд бүрэн тусгасан гэв. Тогтоолын төслийн хавсралтад “Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулсан байх”, “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байх”, “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх”, “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байх”, “Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байх”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байх”, “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшсэн байх”, “Аймаг, сумын төвийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөпжил" хөтөлбөр хэрэгжүүлэх", “Хоршооны тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулсан байна." зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэгбүрчлэн тусгажээ.

Тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байлгаж, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэж, мөн Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн 100 км хатуу хучилттай автозам төслийг (Орхоны гүүр-Төв аймгийн Жаргалант сум) гэж тодорхой болгох, “Дархан, Эрдэнэт болон бусад том хотуудыг улсын зэрэглэлтэй болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна." гэж саналуудыг найруулгын засвар хийж бэлтгэсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлгийн явцад дахин санал хураах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь үзэж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалтыг үндэслэн санал хурааж дэмжигдсэн саналуудыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут санал, дүгнэлт танилцуулах үеэрээ нэгбүрчлэн дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Эдийн засийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон Засгийн газрын сайд нараас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 40 нь буюу 67.8 хувийн саналаар дэмжив. Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсан юм.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдав

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, харъяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох заалтад нэмж тусган, зарчмын зөрүүтэй саналын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үөд төслийн зарим заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаан даргалагчийн чиглэлийн дагуу гүйцээн боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна. Хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн найруулгын саналд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлсэн саналууд багтаж байгаа бөгөөд эрдэс баялгийн экспортын зонхилох хувийг эзэлж байгаа байгалийн баялгийг нэмүү өртөг шингээн боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой саналыг тоггоолын хавсралтын “Эдийн засгийн бодлого” гэсэн 3 дугаар бүлгийн “Уул уурхай, хүнд үйлдвэрлэл’ хэсэгт агуулгаар багтаан; малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр богино хугацаанд барихтай холбоотой саналыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр” хэсэгт агуулгаар нь багтаан; Улаанбаатар хотын дагуул хот барьж байгуулах санал нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүхэлдээ багтсан тул холбогдох найруулгын саналыг боловсруулсан гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 23 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжснээр баталлаа.

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

Нэгдсэн хуралдаанаар дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

    “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэх хуулийн зохицуулалттай тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурап дахь Монгол Ардын Намын бүлгээс 26, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 13, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 9, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 15, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 12, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2, Инновац, цахим бодлогын байнгын хороо 4, Нийгмийн бодлогын байнгын хороо 17, Төсвийн байнгын хорооноос 7, Хууль зүйн байнгын хорооноос 26, Эдийн засгийн байнгын хорооноос 18, Улсын Их Хурлын гишүүдээс 18, Засгийн газраас 18 санал тус тус ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 200 хууль тогтоомжийн төслийн санал ирсэн болно.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тоггоолд заасан хуулийн төслүүд; Хуулиар намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар тусгайлан хугацаа заасан хууль, тоггоолын төслүүд; Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд; Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг багтаах зарчмыг баримтапж Улсын Их Хурлын гишүүдзэс дараалалд оруулахаар санал ирүүлсэн боловч өргөн мэдүүлээгүй байгаа хууль, топгоолын төслүүдийг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. 

Мөн “Ковид-19" цар тахлын үөийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн 2 дахь заалтад тусгажээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолд зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгг заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоолд тусгасан байна.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хурапдаанаар хэлэлцуүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 74.6 хувь нь дэмжин хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

Дараа нь “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар саналаа танилцуулав. Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тус хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг томилуулах саналаа танилцуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа төрийн туршлагатай албан тушаалтан болохыг Г.Занданшатар дарга онцоллоо. П.Дэлгэрнаран нь төрийн удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэжилтний ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага зэргийг харгалзан дээрх томилгооны саналыг танилцуулж байгаа гэв.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналаа мөн танилцуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. Д.Даваа-Очир нь 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн гэдгийг онцоллоо. Мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага зэргийг харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулах саналтай байгаа гэв.

Улсын Их Хурлын даргын дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлын даргын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат санал хэлсэн.

Ингээд санал, хураалт явуулахад Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг хуралдаанд оролцсон 68 гишүүний 62 нь дэмжсэн бол гишүүдийн 89.7 хувь нь дэмжсэн бол Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг гишүүд 89.7 хувийн саналаар дэмжив. Ийнхүү гишүүд дэмжсэн тул “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Улсын Их  Хурлын дарга тогтоолыг уншиж танилцуулсан юм.

Хуралдааны төгсгөлд “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Тус тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсан юм. Энэ тогтоолын эцсийн найруулгыг Г.Занданшатар дарга уншиж танилцуулсан.

Ийнхүү хууль, тогтоолуудыг баталсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгуудыг уншиж танилцуулсан. Дараа нь тэрбээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганыг хааж, үг хэллээ.

“Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар зээлийн хүүг бууруулах 4 стратегийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг тодорхойлон баталлаа. Зээлийн хүүг багасгах ёстой гэдэгт ард иргэд, банкны салбарынхан, төр засаг ч санал нэгдэж байгаа. Иргэдийн хийгээд аж ахуйн нэгжийн хувьд тулгамдсан, хүсэн хүлээсэн банкны тогтолцоог шинэчлэх, банкны зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд зээлийн хүүг бууруулах Стратегиа цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна. Намрын чуулган эхлэх үед зээлийн хүү бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авсан байхыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгож байна” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгож, бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ажил Та бидний томоохон зорилтын нэг юм. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2-р тогтоолыг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх ажил хийгдэж эхэлсэн ч илүү хурдтай ажиллах, хугацаа алдахгүй байх зайлшгүй шаардлага үүсэж байгааг дурдсан. Тиймээс жагсаалтад багтсан хууль тогтоомжуудын төслийг намрын чуулганд багтаан боловсруулж дуусгах, хэлэлцэн батлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, Ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бэлэн болгох хэрэгтэй гэв. Мөн Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг эрх зүйн хүрээнд хийх олон шинэтгэлүүд өмнө байгааг сануулсан.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурын 2020 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

21-нд Швейцарийн Бургенстокт АНУ-тай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн үгийг эсэргүүцэн хэлэлцээгээ гэнэт зогсоов.
 
Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран Ливан дахь "төлөөлөгчийн" үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулж, эс тэгвээс АНУ Иран руу дахин, "илүү эрчимтэй" цохилт өгөх болно гэж заналхийлжээ.
 
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлж, уулзалтын газрыг орхин, 80 минут үргэлжилж байсан хэлэлцээг түр зогсоож, дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ. Ираны тал зохих хариу арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл байна.
 
Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тэд үгээ анхааралтай ажигласан нь дээр, манай зэвсэгт хүчин тэдэнд өөр өөр аргаар хариу өгөхөд бэлэн байна" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ

Огноо:

,

ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.

Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал10 цаг 21 минут

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Үйл явдал10 цаг 28 минут

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээн...

Үйл явдал11 цаг 3 минут

Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүү...

Үйл явдал12 цаг 5 минут

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж б...

Үйл явдал12 цаг 18 минут

Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд...

Үйл явдал12 цаг 28 минут

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ

Үйл явдал13 цаг 29 минут

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрл...

Үйл явдал13 цаг 40 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/06/24

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Хэн юу хэлэв...2026/06/24

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Үйл явдал2026/06/24

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Үйл явдал2026/06/24

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Үйл явдал2026/06/24

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Үйл явдал2026/06/24

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Үйл явдал2026/06/24

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Үйл явдал2026/06/24

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/06/24

БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимж...

Хэн юу хэлэв...2026/06/23

ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайх...

Дэлхий нийтээр..2026/06/22

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Үйл явдал2026/06/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаа...

Үйл явдал2026/06/22

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй ...

Үйл явдал2026/06/22

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сары...

Үйл явдал2026/06/22

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллага...

Хэн юу хэлэв...2026/06/22

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга ...

Үйл явдал2026/06/22

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/06/22

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/19

Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно

Үйл явдал2026/06/19

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Үйл явдал2026/06/19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Үйл явдал2026/06/19

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Санал болгох