Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 21. Бархавадь гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Хүйтэн шүүдэр буух улирал 5 цаг 16 минутанд эхэлнэ. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Өнөөдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2024 оны есдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 07-ноос 2024 оны есдүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.
Өнөөдөр
Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг шинэчилнэ
Өнөөдөр
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны 10 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлууллаа.
Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцлоо гэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2022/05/20
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Тод мэдээ2020/12/14
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр т...
-
Тод мэдээ2024/06/19
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эх...
-
Тод мэдээ2021/09/02
Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно