Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 03. Ангараг гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 18. Мягмар гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үйл явдал
БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2” орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Ин “Хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, өөдлөн дээшилж байна. Цаашид ховор металл, эрүүл мэнд, ойн салбараас гадна, шинэ салбар хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ховор металлын чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах нь чухал. Цахим хөгжлөөр Монгол Улс дээгүүр байрт орж байгаа гэж сонссон. Энэ чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Манай улсад оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал юм” хэмээлээ.

Талууд байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрөөр баяжуулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байна.
Үйл явдал
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
“Улаанбаатар Трам” төслийг “Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км-т нэгдүгээр шугам, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км-т хоёрдугаар шугам болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ” боловсруулж, Зам тээврийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр магадлуулж, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр төслийн нэг, хоёрдугаар шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, дэмжсэн билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хот байгуулалт болон тээврийн зардал, байгаль орчны олон давуу тал, үр ашигтайг ТЭЗҮ-д тодорхойлсон.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч, Яармаг–Нисэх орчмын хүн ам 323 мянга болох урьдчилсан судалгаа бий. Хотын хүн ам, ажлын байр, үйлчилгээний төвлөрөл эрчимтэй нэмэгдэх тус чиглэлд “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр тутмын зорчилтыг сайжруулахад чухал үүрэгтэй.
· Замын түгжрэлийг бууруулж, зорчих хугацааг хэмнэх замаар жилд 49.6 сая ам.доллар хэмнэх боломжтой.
· Тээврийн хэрэгслийн түлш, бензин, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.доллар хэмнэнэ.
· Зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэж бэртэх хүний тоо 10 - 22 хувиар буурч, амь нас эрсдэх эрсдэлийг багасгах замаар жилд 370,000 ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болно.
· CO₂ ялгаруулалт жилд 39 мянган тонноор, NO₂ ялгаруулалт жилд 234 тонноор, PM2.5 ялгаруулалт жилд 2.7 тонноор тус тус буурна.
· Цахилгаан эх үүсвэртэй тул дуу чимээ багатай, агаар бохирдуулахгүй, хүлэмжийн хий ялгаруулахгүй.
“Улаанбаатар Трам” төслийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 24/08 дугаар тогтоол, 2025 оны 25/111 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2024 оны А/10 дугаар тушаал, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны А/19 дүгээр тушаалд үндэслэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Үйл явдал
Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв.
“Нарны илч” (Solar Facility) санаачилгын дагуу цэвэр халаалтын шийдлийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг оролцогч талууд уриаллаа.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг хангаж, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” хэмээн онцоллоо.
“Нарны илч” санаачилгыг төрийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг нэгтгэсэн холимог санхүүжилтээр хэрэгжүүлэхийг зорьж байна.


-
Үйл явдал2022/10/03
Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2020/12/23
Такси үйлчилгээний 10 аж ахуй нэгжийн 503 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна
-
Дэлхий нийтээр..2025/09/09
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцлаа
-
Дэлхий нийтээр..2025/01/20
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ
