Тод мэдээ
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Тод мэдээ
Авто замын зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ
Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ.
Тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй, явган шуургатай байна гэж “Төв АЗЗА” ТӨХК-иас мэдээллээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Тод мэдээ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ



Тод мэдээ
Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болно.
Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Тод мэдээ2021/02/03
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй ху...
-
Тод мэдээ2021/05/11
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо
-
Тод мэдээ2023/08/04
"Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан ...
-
Тод мэдээ2020/11/24
ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
Сэтгэгдэл