Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ажиллах арга барилаа шинэчилж, төрийн байгууллагын уялдаа холбоогоо сайжруулахыг анхаарууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга з Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, дүүрэг хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзаж, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.
 
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ковидийн цар тахлын үе д иргэдийг хамгаалах, эдийн засгийг сэргээх арга хэмжээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дурдсан юм. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов.
 
Тэрбээр “ Ковидын цар тахлын үед улстөржилт, талцалгүйгээр өргөн цар хүрээнд нэгдэн ажиллаж, хамтын хүчээр халдварыг даван туулах болно. Үүний тулд дүүрэг хороо хэсгийн дарга нар иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн зохион байгуулалтайгаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Цаашид эдийн засгийг сэргээх бодлого баримталж бүх нийтийн хөл хориог хязгаарлалгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ удаагийн хязгаарлалтыг өндөр зохион байгуулалтайгаар хийх болно. Иймд цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой” хэмээлээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 9 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Тод мэдээ15 цаг 12 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Тод мэдээ15 цаг 15 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Тод мэдээ15 цаг 18 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Тод мэдээ15 цаг 22 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Тод мэдээ15 цаг 36 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Өнөөдөр15 цаг 47 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Өнөөдөр15 цаг 54 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Өнөөдөр15 цаг 57 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр16 цагын өмнө

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Тод мэдээ2024/04/24

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шим...

Тод мэдээ2024/04/24

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгал...

Тод мэдээ2024/04/24

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Тод мэдээ2024/04/24

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асу...

Өнөөдөр2024/04/24

Ээждээ зориулсан үг

Тод мэдээ2024/04/24

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотно...

Тод мэдээ2024/04/24

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Өнөөдөр2024/04/24

Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ

Өнөөдөр2024/04/24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/04/22

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Тод индэр2024/04/22

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая и...

Тод мэдээ2024/04/22

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “...

Тод мэдээ2024/04/22

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээн...

Тод мэдээ2024/04/22

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон ба...

Тод мэдээ2024/04/22

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 ...

Өнөөдөр2024/04/22

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Тод мэдээ2024/04/22

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Тод индэр2024/04/19

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” ...

Санал болгох