Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Нэг, хоёрдугаар ангийнханд зориулсан ХҮРД ЦЭЭЖЛЭХ картаа ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!

Огноо:

,

Сэтгүүлч:

"КОВИД-19"-ийн улмаас үргэлжилсэн олон хөл хорионуудын хамгийн гол хохирогчид нь 2019, 2020 онд сургуульд элсэн орсон 1-2 дугаар ангийнхан болоод байгаа билээ. Эцэг эхчүүдийн хувьд тэдний унших, бодох гэх мэт анхны хичээлүүдийг теле багштай хамтран өөрсдөө заахаас аргагүй болоод байгаа нь эцэг, эх гэр бүлүүдэд маш их хүндрэл учруулаад байгаа юм.

Англи хэлний үг цээжлэх зориулалт бүхий VocuCard брэндийн хамт олны зүгээс англи үгийг цээжлэх флаш картын загвараараа VocuCard DIY (Do It Yourself) буюу гэртээ өөрсдөө хэвлэж, хайчлаад ашиглах боломжтой ХҮРД ЦЭЭЖЛЭХ картыг олон нийтэд ҮНЭГҮЙ тарааж эхэлсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Флаш картын аргаар үг, хүрд зэрэг цээжлэх шаардлагатай бүхнийг цээжлэхэд маш хялбар бөгөөд өндөр үр дүнтэй болохыг VocuCard брэндийн хэрэглэгчид онцолж байгаа юм. Энэхүү картыг ашигласнаар 6-7 настнууд маань бүх хүрдээ ердөө 7-10 хоног дотор цээжилж чаддаг болохыг олон туршилтаар тогтоогоод байна.

Та бүхэн хүүхдийнхээ хүрдийг үр дүнтэй, хөгжилтэйгээр цээжлүүлэхийг хүсвэл VocuCard_DIY_Multiplication буюу Хүрд цээжлэх картыг доорх линкээс ҮНЭГҮЙ татаж аваад хэвлэж хайчлаад хэрэглээрэй.
Download Button" photos, royalty-free images, graphics, vectors & videos |  Adobe Stock


 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Чөлөөт бүс

Олимпын наадмын эргэн тойронд

Огноо:

,

Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй өнөөдөр нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртэж гялалзлаа. Тэрбээр эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоон түрүүлсэн. Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон (7:40.33 мин) бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.
 
***

Словенийн сагсны шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна. Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм. Гэхдээ Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зурагнаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ. Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентинийг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд наймдугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.
 
***

Оросын жүдоч Нияз Илясов эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Энэ нь тус улсын жүдочдын хоёр дахь хүрэл медаль болов. Оросууд Лондоны олимпод гурван алт, нийт таван медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Риогоос хоёр алт, нэг хүрэл медальтай ирж байв. Харин Токиогийн дэвжээ Оросын жүдочдод тун халгаатай байна.
 
***

Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хосын төрөлд Италийн В.Родни, Ф.Сезарини нарын баг аваргаллаа. Италичууд өөрийн зайг 6:47.54 минутад туулж, арын өрсөлдөгч Нидерландын багаас ердөө 0.14 секундээр илүүрхсэн юм. Италийн сэлүүрт завины эрэгтэй тамирчид олимпын наадмаас 40 медаль хүртсэн баялаг намтартай бол бүсгүйчүүд нь анхны медалиа ийн авчээ.
 
***

Жүдоч А.Волф эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалснаар япончууд 15 алтан медальтай болж, багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд Риогийн олимпоос нийт 12 аль зүүсэн бол энэ удаа эхний зургаан өдөр л 15 алттай болов. Удаах байруудад БНХАУ, АНУ бичигдэж буй бол австраличууд Оросыг байр ухраан дөрөвт орж ирлээ. Монголын баг одоогоор 42-р байрт жагсаж байна.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Буянт-Ухаа нисэх буудалд "Buyant-Ukhaa Air Show-2021" арга хэмжээ болно

Огноо:

,

Буянт-Ухаа нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолд өнөөдөр буюу 2021 оны долоодугаар сарын 30-ны өдөр анх удаа "BUYANT-UKHAA AIR SHOW-2021" арга хэмжээ зохион байгуулагдана. УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу арга хэмжээг ковидын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн зохион байгуулагчдын шаардлагыг биелүүлэн халуунаа хэмжүүлж, амны хаалт тогтмол зүүн, хүн хоорондын зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр сонирхох боломжтой аж.
 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Үс ургалтыг зогсоох, харласан хэсгийг цайруулах лазер эмчилгээ

Огноо:

,

Шар үсний ургалтыг зогсоож, цайруулах лазер эмчилгээ нь өвдөлтгүй, аюулгүй, эмзэг хэсгийн арьсыг цайруулж, шар үс дахин ургахгүй давуу талтай. Жилийн 4 улирал хийгдэж болдог, хамгийн аюулгүй үр дүнтэй үйлчилгээ юм. Эмчилгээг:

 
  • Нүүр
  • Гар, хөл
  • Суга, бикини зэрэг илүүдэл үс ургадаг хэсгээр хийлгэх бөгөөд илүүдэл үсний ургалтыг зогсоож, харласан хэсгийг цайруулдаг.

Лазер эмчилгээнд 21 хоногийн зайтай орох бөгөөд тухайн хүний үсний ширхэгээс хамаарч 7-10 удаа орж байж ургалт зогсдог.

Үс ургалтыг зогсоох эмчилгээнд нэг удаагийн оролтын үнэ:

  • Эрэгтэй сахал, хууз 40.000₮
  • Эмэгтэй сахал 25.000₮
  • Суга 40.000₮
  • Нүүр 80.000₮
  • Гар 70.000₮
  • Хөл 80.000₮
  • Бикини 90.000₮
  • Бүтэн бие 300.000₮

Харласан хэсгийг цайруулах эмчилгээ

  • Суга 40.000₮
  • Бикини 90.000₮

8 сарын 10-ныг хүртэл цайруулах үйлчилгээг үнэ төлбөргүй бэлэглэнэ.

Манай бусад үйлчилгээний үнийн тариф, мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарж менютэй танилцаарай. 

Цаг авах утас: 80660000

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 16 минут

Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиг...

Тод мэдээ15 цаг 21 минут

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчи...

Тод мэдээ15 цаг 24 минут

Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

Тод мэдээ15 цаг 28 минут

Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

Тод индэр15 цаг 31 минут

АНУ-ын Төвийн командлагчаас захидал ирүүлжээ

Тод мэдээ15 цаг 36 минут

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ

Тод мэдээ15 цаг 39 минут

АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

Өнөөдөр15 цаг 42 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр15 цаг 49 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр15 цаг 52 минут

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

Тод мэдээ2021/07/30

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд цэгүүд

Тод индэр2021/07/30

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад ай...

Санал болгох