Чөлөөт бүс
С.Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлалаа
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С. Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвтэй дууны уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой.
Нэг. ЗОРИЛГО:
Ардчиллын сүлд дуу болох С. Цогтсайханы “Хонхны дуу “ 30 жилийн өмнө нийгмийг сэрээж байсан. Энэхүү дуу нь Ардчиллын сүлд дуу болон бидний зүрх сэтгэлд хоногшин үлджээ. Харин өнөөдөр 30 жилийн дараа бид Ардчиллын хөгжлийн үе шатуудыг харуулсан, түүхэн үйл явдал бидэнд юу авчирсан. Энэ өөрчлөлтийн талаар дахин бид “Хонхны дуу” хоёр дахь уран бүтээл төрүүлэхийг зорьж байна.
Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:
Бүтээл нь ардчиллын үнэ цэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг тод томруун тусгах. Ардчиллын үнэт зүйлийг дууны үгээр дамжуулан ил тод, зоригтой, сэтгэлд үлдэхүйц үгээр илэрхийлсэн байх. Дууны үг нь үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн байна.
Гурав. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Дууны шүлэг нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
- Утга санаа агуулга нь Ардчиллын 30 жилийн түүхэн үйл явцыг тодотгосон байх
- Шүлэг нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшихуйц, ойлгомжтой, хялбар үгтэй байх
- Ардчиллын үнэ цэн, амар амгалан байдлыг илэрхийлэж, уриалсан байх
- Шүлэг нь гурван бадагаас илүүгүй, зөвхөн монгол хэл дээр байх
- Шинэ дуу нь Ардчилсан намын онцгой өмч байна
- Бүтээлээ ирүүлэхдээ mn хаягаар орж дээрх хоёр логог татаж, тавьсан байх.
Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ
- Бүтээлийг ирүүлэхдээ өөрийн овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн байна. tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ.
Тав. ХУГАЦАА
Бүтээлийг 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг 2019 оны 10-р сарын 5-ны өдөр тодруулж, шагналыг 13:00 цагт Ардчилсан намын төв байранд гардуулна.
Зургаа. ШАГНАЛЫН САН :
Дууны шүлэг:
1-р байр: Өргөмжлөл, 9.000.000,00 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 6.000.000,00 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 5.000.000.00 төгрөг
Тусгай байр: 13*2.000.000.00 =26.000.000.00 төгрөг
Жич: Шилдэг 15 дууг клип хийлгэж, олон нийтийн сүлжээгээр цацна.
Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880
Чөлөөт бүс
Ариутгагч бодисыг сонгохдоо юу анхаарах вэ
Чөлөөт бүс
2100 он гэхэд манай гарагийн цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна
НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар 2100 он гэхэд цаг агаар 3.1 хэмд хүрч дулаарна гэжээ.
Мөн Азербайжан улсад зохион байгуулагдах COP29 чуулганд улс орнууд утааны шинэчилсэн стратегийн талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа талаар дурдсан байна.
2015 онд улс орнууд уур амьсгалын аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цаг агаарын 1.5 С (2.7 F) хэмд байлгахаар Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.
Ирээдүйд авах арга хэмжээ, өгсөн амлалтын дагуу агаарын хэмийг 2100 он гэхэд 2.6 хэмээс 2.8 хэм хүртэл өснө гэж тооцоолсон байдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай улс орнуудын амлалтуудын хэрэгжилтийг дүгнэдэг Emissions Gap /Агаарын бохирдолтой тэмцэх/ тайланд дурдсанаар улс орнууд 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 С (5.6 F) хэмд хүрч дулаарна гэж дүгнэжээ.
Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн үр дүнгээс харагдаж байгаа юм. Тухайлбал, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээний шинэ дээд түвшинд хүрсэн гэж тайланд дурджээ.
Уур амьсгалын өнөөгийн бодлого нь дэлхийн дулаарлыг энэ зууны эцэс гэхэд цельсийн 3.1 хэмээс давахад хүргэнэ гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдсан. Цельсийн 3.1 хэм гэдэг нь арав гаруй жилийн өмнөх хэмтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэм юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Бид дэлхийн бөмбөрцгийн маш нарийн олсны эрмэг дээр явж байна", түүнчлэн "Өндөр хөгжилтэй улс орны удирдагчид агаарын бохирдлын зөрүүг арилгахгүй бол бид цаг уурын гаралтай гамшигт үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар толгойгоо гашилгахад хүрэх нь байна" гэж мэдэгдэв.
"Хэрэв бид 2030 он хүртэл, ялангуяа G20-ийн гишүүн орнуудын хувьд дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он хүртэлх цаг уурын өнөөгийн зорилтдоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд тийм ч их ахиц дэвшил гаргаагүй байна" гэж Шинжлэх ухааны ахлах редактор Энн Олхофф хэлсэн байна.
Тиймээс улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар илүү их анхаарал хандуулж, арга хэмжээ авах шаардлагатай тулгараад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Чөлөөт бүс
Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатай
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57 хувь нь намар, өвлийн улиралд гарч байна.
Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа нь эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, халтиргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг болохыг илэрхийлж байна.
Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.
Монгол Улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг.
Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүргээ биелүүлж гарч болзошгүй аюул ослоос сэргийлж улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцөлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
-
Тод мэдээ2024/01/11
Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина
-
Өнөөдөр2024/10/07
УИХ: Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Тод мэдээ2024/03/01
Техас мужийн Панхандле хотод ойн түймэр дэгджээ
-
Тод мэдээ2021/02/16
Өнөөдрөөс томоохон зах, худалдааны төвүүдийг нээнэ