Хэн юу хэлэв...
“Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт уралдаан зарлалаа
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт телевизийн нэвтрүүлэг болон нийтлэлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зарлаж байна. Энэхүү уралдаанд телевиз, уран бүтээлийн студиуд болон өдөр тутмын сонин, сайтын сэтгүүлчид оролцох боломжтой.
Нэг. ЗОРИЛГО:
Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр нөлөө, ардчиллын үнэт зүйлийн талаарх ойлголтыг бататгах, ардчиллын үр дүнд нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлсөн эерэг нөлөөллийг түгээхэд оршино.
Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:
Бүтээл нь ардчиллын үнэ цэнэ, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг харьцуулан түүхэн сургамж, ололт амжилтыг гаргасан байна. Ардчилал, эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ирээдүйд хийх өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн, үнэн зөв, бодит мэдээлэл, баримтад тулгуурласан байна.
Гурав. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нийтлэл, нэвтрүүлэг нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
- Олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан байх.
- Асуудал хөндсөн, шинэлэг, олон нийтийн анхаарлыг татахуйц сонирхолтой хэлбэрээр хийгдсэн, мэдээллийн эх сурвалж нь тодорхой, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх.
- Телевизийн нэвтрүүлгийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15-20 минут байна. Цуврал нэвтрүүлэг байж болно.
- Сонин сайтын нийтлэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр /сонин, сайт, фм радио, youtube/ түгээсэн байх.
- Нийтлэл, нэвтрүүлэгтээ mn хаягаар орж дээрх хоёр логог татаж, тавьсан байх.
Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ
- Нийтлэлийг хэвлэгдсэн сонины дугаар, цахим холбоосын хамт файлаар PDF хэлбэрээр, телевизийн нэвтрүүлгийг Full HD форматаар MP4 файл хэлбэрээр, нэвтрүүлэг гарсныг нотлох байгууллагын тодорхойлолтын хамт tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ.
- Бүтээлийг дээрх хаягаар ирүүлэхдээ өөрийн овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн байна.
- Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмж, олон нийтийн сүлжээг ашиглан түгээсэн байдал нь давуу тал болно.
Тав. ХУГАЦАА
Бүтээлийг 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг 2019 оны 10-р сарын 5-ны өдөр тодруулж, шагналыг 13:00 цагт Ардчилсан намын төв байранд гардуулна.
Зургаа. ШАГНАЛЫН САН :
Нийтлэл:
1-р байр: Өргөмжлөл, 2.000.000,00 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 1.500.000,00 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 1.000.000,00 төгрөг
Тусгай байр-2 Өргөмжлөл, 500.000,00 х 2 = 1.000.000,00 төгрөг
Телевизийн нэвтрүүлэг:
1-р байр: Өргөмжлөл, 3.000.000,00 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 2.000.000,00 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 1.000.000,00 төгрөг
Тусгай байр-2 Өргөмжлөл, 500.000,00 х 2 = 1.000.000,00 төгрөг
Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






-
Дэлхий нийтээр..2025/10/09
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа
-
Дэлхий нийтээр..2026/02/27
Монгол Улсад болох СОР17-г Британи улсад нээж Британийн парламентын ордонд арга ...
-
Үйл явдал2023/11/10
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна
-
Үйл явдал2025/11/11
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
