Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 11. Сугар гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Өнөөдөр
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плаза хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд хааж, засварлана гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Өнөөдөр
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан болон Нидерландын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу жалга орчимд ажиллаж, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нийслэлээс хотын дундуур урсаж байгаа голын усны менежментийг сайжруулах, дэлхийн стандартын түвшинд хийж хэрэгжүүлэхийн тулд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд зөвхөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бус дунд болон урт хугацаандаа голуудын урсацыг тохируулж, ус хуримтлуулах, тухайн орчимд тохижилт хийх зэргээр голын усны менежментийг сайжруулах бодлого барьж буй” гэв.
Голын усны менежментийн шийдлийн талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэдний хэлж буйгаар манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тодотгосон. Мөн Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой. Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэсэн юм.
Өнөөдөр
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ.
Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.
-
Өнөөдөр2023/11/16
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Тод мэдээ2020/09/24
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ
-
Тод мэдээ2023/02/06
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол ...
-
Тод мэдээ2020/08/08
Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөл...