Тод мэдээ
Б.Мөнхзаяа: Ерөнхийлөгч нийтийн эрх ашгийн эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдсэн байж болзошгүй

Хуульч, өмгөөлөгч Б.Мөнхзаяа өнөөдөр /2020.04.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг нийтийн эрх ашгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг шалгаж өгөх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.
Тэрбээр дээрх үндэслэлээ тайлбарлахдаа “Энэ гомдлыг гаргах болсон шалтгаан нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын тараах тухай захирамж, илгээлт гэсэн зүйл гаргасантай холбоотой. Тэр ерөөсөө л улс төрийн намыг тараахыг хүсэж байгаа. Тэгвэл энэ үйлдэл өөрөө зөв юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Иргэдийн хувьд энэ үйлдлийг харангуутаа зөв гэж асуудалд хандаж байна.
Гэтэл яг үнэндээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх юугаар тодорхойлогддог вэ гэвэл Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулагддаг. Эдгээр хуульд зааснаар Ерөнхийлөгч улс төрийн намыг тараах захирамж, илгээлт аль алиныг нь гаргах эрх байхгүй. Тэгэхээр улс төрийн намыг хэн тараах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар бол улс төрийн намыг хоёр үндэслэлээр тараадаг. Нэгдүгээрт, тухайн улс төрийн намын эрх барих дээд байгууллага нь тарах тухай өөрсдөө шийдвэр гаргах. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэж улс төрийн нам, хүчин оролцсон тохиолдолд дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргадаг.
Эндээс тэгвэл дээд шүүхэд хэн хандах эрхтэй вэ гэх асуулт гарч ирнэ. Энэ тохиолдолд шүүхэд хандах эрхтэй субъект нь Ерөнхийлөгч биш. Монгол Улсын Ерөнхийлөгч улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Хэдийгээр улс төрийн намаас нэр дэвшиж, ард түмний саналаар сонгогддог боловч улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлдэг. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч учраас энэ хүнд нам тараах тухай захирамж, илгээлт аль алиныг нь гаргах эрх байхгүй” гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Улс төрийн зорилго бүхий хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь нийтийн эрх ашгийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг байж болзошгүй" учраас ийн хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан тухайгаа хэллээ.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.