Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 28-ны өдөр худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч  О.Амартүвшин нар болон бизнес эрхлэгчид оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, "УИХ-аас бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц шийдлийг олох, бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад  орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал юм.

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол нэн чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал. Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Өнөрболор нарын гишүүд өргөн барилаа. Энэ хуулийг Улсын Их Хурал хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргах болно. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж байна.

2021 оныг нэг талаас цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон бизнес, эдийн засгийг сэргээх чухал цаг үе, нөгөө талаас  төр засаг-бизнесийнхний итгэлцэл ойлголцлыг шинэ шатанд гаргах цэг, улмаар Эдийн засгийн Их сэргэлтийг эхлүүлэх гараа гэж харж байна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан. Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосны нэг нь манай улс. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай ярилцаж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган (2021.05.01-ний өдрийн байдлаар) иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгож байна. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм” хэмээн онцолсон юм.

Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. Харин зээлийн мэдээллийн сан гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу нийлүүлсэн зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон бусад төлбөрийн мэдээллийг агуулж буй Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн сан гэж ойлгож болно. Харин зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан эсэх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 6 жилийн хугацаанд хадгалагддаг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас дэлхий дахины болон Монгол Улсын эдийн засаг том сорилттой тулгарсан. Цар тахлын халдвараар дэлхий даяар нийт 168 сая хүн өвчилж, 3.4 сая хүн нас барсан бол манай улсад 53 мянган хүн халдвар авч, 250 гаруй хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна. Эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас дэлхийн эдийн засаг 3.3 хувь, өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засаг 4.7 хувь, хөгжиж буй орнуудын эдийн засаг 2.2 хувиар тус тус буурсан. Монгол Улсын эдийн засагт ч цар тахлын нөлөөлөл бий болж, өдгөө 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2020 оны эдийн засгийн салбаруудын өсөлтийг 2019 онтой харьцуулахад уул уурхайн олборлолт, бөөний болон жижиглэнгийн худалдааны үзүүлэлт буурсан ч хөдөө аж ахуйн салбар 11 хувь, боловсруулах үйлдвэрийн салбар 12 хувиар өссөн байна.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ тэмдэглэлээ.

2020-2024 онд Монгол Улс ний 14.9 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Үүнээс 2021 онд 1 тэрбум 690 сая, 2022 онд 2 тэрбум 666 сая, 2023 онд 5 тэрбум 600 сая, 2024 онд 2 тэрбум 590 сая ам.долларыг төлнө. Эдийн засгийн энэ том сорилтыг даах гол хүч нь баялаг бүтээгчид, үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан. Төр засгаас үйлдвэрлэл-бизнесийг бүх талаар дэмжих, саад бэрхшээлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, төр-хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж байж сорилтыг даван туулна гэдэгтээ бизнесийн төлөөлөл санал нэгдэж байлаа. Харин эдийн засгийн их сэргэлтийг авчрах хөгжлийн оновчтой бодлого, тогтвортой төр байх учиртайг тэд хэлсэн.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хөгжлийн бодлого урт хугацаандаа тогтвортой байх зохицуулалтыг тусгасан. Иймээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэдгээ УИХ-ын дарга хэллээ. УИХ-ын зүгээс дэлхийн улс орнуудын хөгжлийн үндсэн 4 загвараас Азийн загвар буюу Япон загварыг Монголын онцлогт нийцнэ гэж үзэж, ажлын хэсэг байгуулан судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар оролцож, Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх гэж байгаа томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшил, үндэсний компаниудын оролцооны талаар саналаа илэрхийллээ.

Нийт хүн ам, бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийслэл хотод төвлөрч байгаа учраас Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог УИХ-аас байгуулсан. Энэхүү хороо нь баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого гаргахын зэрэгцээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хариуцан ажиллах юм.

Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төр, засгаас бизнес эрхлэгчдэд цар тахлын үед үзүүлсэн дэмжлэг, үйл ажиллагааг танилцуулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын хөгжлийн загвар тууштай, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийг хөгжүүлэхийг зорьж байгаа талаар мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-аас эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг гаргаж, “Эзэн 900” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар саналаа танилцуулав. Цар тахлын дараах эдийн засгаа сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдэд гарааны тэгш боломж олгоход төрөөс хувийн хэвшилтэй хамтран шаардлагатай талаар хэллээ. Өнгөрөгч 4 дүгээр сард Oxford Martin-аас гаргасан Хатуу хөл хорионы индексээр манай улс 96.3 хувьтайгаар дэлхийд тэргүүлжээ.

Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. Мөн бизнесийн итгэлийн индексийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн 45 хувь нь банкнаас зээл авах боломж, санхүүгийн төлбөрийн чадваргүй болсон, 43 хувь нь эдийн засгийн эрэлт худалдан авах чадваргүй болсон, 39 хувь нь тодорхой бус бизнес, эдийн засгийн орчин ойлгомжгүй, уялдаа холбоогүй хууль тогтоомжуудаас болж бэрхшээл тулгарч байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.

Иймээс хувийн хэвшлийг дэмжиж, Эрчимтэй хөгжлийн экспортыг дэмжих “Эзэн 900” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал 2025 онд гэсэн ДНБ-ий хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэдгийг ч тэрбээр танилцуулгадаа онцлов.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрсдийн салбарын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар саналаа хуваалцлаа. Тухайлбал, МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С.Сайнбат худалдааны салбарын эрх зүйн орчны талаар, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил тээвэр ложистикийн салбарын тулгамдсан асуудлаар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд цар тахлын нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага, төрийн дэмжлэгийн талаар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас бүтээмж рүү шилжсэн, "Ковид-19" цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Ингээд уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилга нэгтгэсэн төсөл, хөтөлбөрөө УИХ-ын даргад хүлээлгэн өглөө

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.

Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/10/03

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг б...

Тод мэдээ2025/10/03

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ...

Тод мэдээ2025/10/03

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажи...

Өнөөдөр2025/10/03

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/10/03

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2025/10/01

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэр...

Тод мэдээ2025/10/01

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Тод мэдээ2025/10/01

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижл...

Тод мэдээ2025/10/01

Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөв...

Тод мэдээ2025/10/01

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг т...

Тод мэдээ2025/10/01

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Тод мэдээ2025/10/01

Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн...

Тод мэдээ2025/10/01

ЗГ: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэ...

Тод мэдээ2025/10/01

Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёс...

Өнөөдөр2025/10/01

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2025/09/30

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестин, Израилийн мөргөлдөөний талаар хэлэл...

Тод мэдээ2025/09/30

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залил...

Тод мэдээ2025/09/30

ГИХГ: Хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйчи...

Тод мэдээ2025/09/30

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн...

Тод мэдээ2025/09/30

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуу...

Тод мэдээ2025/09/30

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Тод мэдээ2025/09/30

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй...

Тод мэдээ2025/09/30

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/09/30

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Тод мэдээ2025/09/29

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Тод мэдээ2025/09/29

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Тод мэдээ2025/09/29

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

Тод мэдээ2025/09/29

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Санал болгох