Өнөөдөр
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэг ажиллана

2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар буюу вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.3 хувь буюу 956465 нь I тунд, 84.2 хувь буюу 803160 нь II тунд хамрагдаад байна.
Өнөөдөр Улаанбаатарт Улаанбаатар хотод явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13.115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Өнөөдөр
УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийлээ. Тодруулбал, тус Солюшн ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэлээ.
Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.
Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй.
Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.
2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө.
Өнөөдөр
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Өнөөдөр2022/05/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2020/12/04
М.Оюунчимэг: Хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгой анхаа...
-
Өнөөдөр2024/11/21
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
-
Тод зураг2020/02/21
Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хяна...