Тод мэдээ
Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна.
Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Тод мэдээ
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
-
Тод зураг2019/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод мэдээ2022/02/28
Цагийн хуваарьт өөрчлөлт орсноос хойш согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг...
-
Тод мэдээ2022/08/08
СХД-ийн нутаг дэвсгэрт хоёр цэцэрлэг ашиглалтад орно
-
Өнөөдөр2020/02/17
Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр талбайг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож байн...
Сэтгэгдэл