Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ТББХ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг шинэчлэн зохицуулсан нь чухал алхам болов

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хаврын чуулганы хугацааны ажлын тоон үзүүлэлт:

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ Байнгын хорооны 3 тогтоол хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 3  ажлын хэсэг байгуулж ажиллуулав. Ажлын хэсгүүд 20 удаа хуралдаж, ажлын хэсгийн 2 танилцуулга бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 21 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 29 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай 2 санал, дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 2, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.

Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хуулийн төсөл 32, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 21-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацааанд тус Байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэв. Үүнд:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцлээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ зохицуулалт бий болгосон нь нийслэл хотын төвлөрлийг сааруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дагуул хотыг хөгжүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, дэд бүтэц бүхий шинэ хотыг хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлж өгөв.

-Мөн “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”,  “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Түр хороо байгуулах тухай” /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.04.29, дугаар 39/, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.05.20, дугаар 43, “Түр хороо байгуулах тухай” /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо/, “Монгол Улсын Ерөхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, ““Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд зэрэг 7 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн харьяа байгууллагын 3 тайланг намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулагдаж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:

Тус Байнгын хороо дараах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг холбогдох Байнгын болон Дэд хороонд хүргүүлсэн. Үүнд:

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд;

-“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлэв.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8/2512 дугаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Дэд, Түр хорооны хуралдааны талаар:

Тайлант хугацаанд тус Байнгын хорооны харьяаны Дэд хороод 2 удаа, Түр хороо 1 удаа хуралдав.

-Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.

-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны мэдээллүүдийг сонсож танилцав.

-Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хуулийн төслийг дэмжиж буй талаарх санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Бусад ажлын талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах, санал солилцох зорилгоор 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр тус байгууллагад ажиллаж, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, санал солилцон хуулийн хэрэгжилтийг хангах талаар зохих үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж: Төрийн байгуулалтын байнгын хороо

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Үйл явдал2026/09/30

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Үйл явдал2026/09/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичит...

Үйл явдал2026/09/28

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төсли...

Үйл явдал2026/09/28

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Үйл явдал2026/09/28

Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг г...

Үйл явдал2026/09/28

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Үйл явдал2026/09/28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үйл явдал2026/09/28

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/09/24

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн ...

Санал болгох