Дэлхий нийтээр..
Монгол, Турк улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улсын эрх бүхий байгууллагууд цахим уулзалт хийлээ
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, БНТУ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталж, энэхүү нийгмийн хамгааллын хэлэлцээр албан ёсоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн. Үүнтэй уялдуулан “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын эрх бүхий байгууллагын уулзалт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.Наран нар болон холбогдох албаныхан, БНТУ-ын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмет Эрдэм, Нийгмийн хамгааллын институтын Тэтгэврийн үйлчилгээ хариуцсан ерөнхий захирал Исмэйл Эртузун, ХНХЯ-ны Хэлэлцээрийн газрын дарга Селим Даглиоглу болон холбогдох албаныхан оролцов.
Тус хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулсан болно.
Энэхүү цахим уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтуудын төслийг хэлэлцсэн ба уг маягтууд эцэслэн батлагдсанаар Монгол Улс болон БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа хоёр улсын иргэд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Хэн юу хэлэв...2020/08/19
Өмнөговийн 148 оюутан 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллоо
-
Дэлхий нийтээр..2021/04/12
Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна
-
Тод зураг2019/06/27
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Үйл явдал2023/03/16
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
