Тод мэдээ
Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орлоо
2021 оны 08 дугаар сарын 12-ны 06:00 цагаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны 06:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийх болсонтой холбогдуулан Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны 3 чиглэл түр зогсолт хийж байна.
Тус чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Өөрчлөлт орж буй 24 чиглэл
Ч:1 "5 шар - Офицеруудын ордон" /цахилгаан/
Ч:2 "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол"
Ч:3 "Зүүн салаа - Халдвартын эмнэлэг"
Ч:10 "Ганц худаг - Сансар - Баянмонгол хороолол -Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв"

Ч:17а "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/

Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу" /их тойрог/

Ч:19а "Цагаан давааны задгай- Офицеруудын ордон - Сансар" /зүүн тойрог/

Ч19б "Цагаан даваа задгай - Сансар - Офицеруудын ордон" /зүүн тойрог/
Ч:26 "Тоосгоны үйлдвэр - Ботаник - Жанжин клуб"

Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал" /экобус, цахилгаан, том овор/

Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"

Ч:32 "Улиастай - Баянмонгол хороолол - ТЭЦ 3"
Ч:33 "Шархад - 7 буудал - Зунжин худалдааны төв"

Ч:37 "Улаанхуаран - 4 хороолол"
Ч:40 "Мах импекс - Тэнгискинотеатр - Улаанхуаран"

Ч:41 "Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг"

Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"

Ч:50 "Улаанхуаран - Мишээл экспо"

Ч:51 "3,4 хороолол - МУИС - Дүнжингарав худалдааны төв"

Ч:59 "ХМК-Офицеруудын ордон" /цахилгаан, их багтаамж/

Ч:61 Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо

Ч:64 "Цагаан давааны задгай - Офицеруудын ордон- Халдвартын эмнэлэг"
Ч:65 "Зайсан-Офицеруудын ордон"
ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв"
Түр зогсолт хийх 3 чиглэл
Т:2 "5 шар - Ботаник"
Т:4 "Ботаник - Вокзал"
Т:5 "3. 4 хороолол - Офицеруудын ордон"
Тод мэдээ
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
- Үүрдэг чингэлэг 9,
- Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.
Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.






Тод мэдээ
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.
Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Тод мэдээ
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-
Тод индэр2020/08/01
Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алдсан байна
-
Тод индэр2023/09/28
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад...
-
Тод мэдээ2021/05/07
Л.Оюун-Эрдэнэ:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаа...
-
Өнөөдөр2025/05/21
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсэг
