Тод мэдээ
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Д.С.Песковтой уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт, түүний дотор өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Д.Даваа гардуулав.

Гадаад харилцааны яам
Тод мэдээ
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно.
Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Тод мэдээ
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж, "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.
Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.
Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Тод мэдээ
103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 23-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул та бүхэн өвчлөлөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина уу.
Төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслана уу.
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа.
-
Тод мэдээ2021/12/06
ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
-
Тод мэдээ2022/11/17
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ
-
Чөлөөт бүс2021/09/29
Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулсан цувр...
-
Тод мэдээ2021/03/19
Инфографик: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга...
