Дэлхий нийтээр..
Вилли Бергер: Д.Тэрбишдагвын НОМЫН АЧААР сайхан Монгол орноор аялаад ирсэн юм шиг боллоо
Биднийг Монголд олон удаа зочилсон, манай зан заншил, соёлын талаар шаггүй мэдлэгтэй Вилли Бергер хэмээх инээд алдсан нэгэн эрхэм угтаж аван, энэ удаагийн ном танилцуулах арга хэмжээг өөрийнхөө эзэмшлийн зочид буудлынхаа ресторанд зохион байгуулав.Тэрээр Монголд их элэгтэй хүн болох нь ярианы өнгөнөөс шууд мэдэгдэж байв. Таван монгол хүүхдийг үйлчилгээний чиглэлээр өөрийнхөө байранд амьдруулан, эзэмшлийнхээ зочид буудал, ресторанд сургаж, ажиллуулж байжээ.
Тэр хүүхдүүдийн нэг нь алдартай тогооч болсон хэмээн бахархан ярив. Энэхүү номын уулзалтыг зохиогчийн эртний анд, Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бранденбург мужийн Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласан Удо Хаазе нээж үг хэлсэн юм. Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын хэсгээс уншиж сонирхуулахаар нэгэн герман зохиолчийг урьсан байв. Уншигчдад ихэд сонсголонтой санагдсан бололтой алга ташилт тасрахгүй нижигнэнэ.

Хэд хэдэн ном хэвлүүлж гаргасан герман зохиолч “Хүний танин мэдэхүйд хязгаар байхгүй юм. Өмнө нэр төдий л сонсч байсан Монгол орны талаар энэхүү сайхан арга хэмжээний ачаар нэлээд мэдлэгтэй боллоо. Одоо Д.Тэрбишдагвын номыг нухацтай уншина аа. Энэ ном олон хүний Монголтой танилцах гүүр болно гэдэг итгэл дүүрэн байна” гэлээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалын дор болж, Монголд очиж аялмаар, түүх, байгалийн сайхныг үзмээр байна гэсэн хүмүүс цөөнгүй байлаа.


Билли Бергер гуай цар тахлаас улбаалаад сүүлийн үед Монголдоо очиж чадахгүй байгаагаа хүүрнээд “Өнөөдрийн номын арга хэмжээний буянд сайхан Монгол орноор тань аялаад ирсэн шиг боллоо. Улаанбаатар их сүрлэг болжээ. Хөдөө нутаг, малчин айлууд ямар сайхан амар амгалан байна вэ” хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөв. Хүний хүн ингэж эх орон, ард түмнийг минь хайрлан ярьж байгааг хараад “Бид чинь агуу сайхан үндэстэн, бахархам сайхан нутагтай, үүнийгээ хайрлаж, хамгаалж, дээдлэх нь бидний бүх дэлхийн өмнө хүлээх үүрэг юм даа” гэж бодогдож байв. “Мянга ярихаар, нэг үз гэсэн үг манайд бий. Монголын сайхан оронд маань тавтай морилоорой” хэмээн номын зохиогч Д.Тэрбишдагва урьж, “Монголын түүх, соёлыг мэдэхгүй алгасвал дэлхийн түүхийг бүрэн мэдэхгүй, Монгол бол археологи, палеонтологи, түүхийн баян бүрд юм шүү” гэж онцлон хэллээ.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2021/11/18
Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт
-
Дэлхий нийтээр..2026/02/13
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдий...
-
Үйл явдал2022/04/14
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/07/19
Улаанбаатар-Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй боллоо
