Дэлхий нийтээр..
Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах сургалт болов
УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталсан. Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Хуулийг мөрдөж эхлэхтэй холбогдуулан бүхий л шатанд сурталчлан таниулах ажлыг хийж байна. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй юм. Өнөөдрийн сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эдгээр албан тушаалтан цаашид өөрсдийн байгууллагын албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2024/09/26
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2020/04/07
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ
-
Дэлхий нийтээр..2025/05/16
Авто замыг хааж, шинэчилнэ
-
Дэлхий нийтээр..2021/05/28
Монгол, Орос, Хятад улсыг дамжин хийх авто тээврийн асуудлыг хэлэлцэв
