Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 7-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор,


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод зураг

Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Огноо:

,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээгдлээ

Огноо:

,

Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ.

“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 кг хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм.

Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олон нийтэд харуулах энэхүү танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж "Холограмм угтагч, хөтөч", "6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент”, интерактив самбар болон АR дэлгэцэнд суурилсан "Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн" зэргийг нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэнэ.

Төлбөрийн хэрэгслийн түүхийг нэг дороос үзэх боломжтой энэхүү танхимд иргэд Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсаны дараа зочилж үзэх, мэдээлэл авах нь нээлттэй байна.

Монголбанкны Эрдэнэсийн сан

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ юм. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна.











Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ9 цаг 8 минут

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Тод мэдээ9 цаг 15 минут

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлэ...

Тод мэдээ9 цаг 18 минут

“Уул хад, техникийн аврах ажиллагаа”-ны дадлага сургууль...

Өнөөдөр10 цагын өмнө

Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Тод мэдээ10 цаг 3 минут

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ&rdq...

Тод мэдээ10 цаг 6 минут

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдв...

Тод мэдээ10 цаг 10 минут

"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” ...

Тод мэдээ10 цаг 23 минут

Хураан авсан хахуулийн мөнгө болох 639,244,450 төгрөгийг улсын орлог...

Өнөөдөр10 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Өнөөдөр10 цаг 40 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2021/06/24

“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс...

Тод мэдээ2021/06/24

УОК: Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй

Санал болгох