Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын давхарласан 7. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, есөн улуун мэнгэтэй, хар луу өдөр.
Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотогох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Үйл явдал
Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан стандартчилал болон Кодексийн үйл ажиллагааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, олон улсын Кодексийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэв.
Энэ үеэр хоёр тал хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан олон улсын стандарт боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, Кодексийн чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Үйл явдал
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлээр эхэлнэ. 2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Үйл явдал
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл
- Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.
- А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
-
Дэлхий нийтээр..2023/09/29
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал бо...
-
Үйл явдал2022/12/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Дэлхий нийтээр..2023/04/18
Төвшрүүлэх суманд хаваржилт хүндэрч, шинэ төлийн 40 орчим нь хорогдоод байна
-
Тод зураг2020/02/05
Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно
