Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголын Сайтын холбооноос Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Сайтын холбоо 10 жилийн ойгоо тохиолдуулан сэтгүүлч, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд руу чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалтад 60 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь МУИС, ХУИС-ийн оюутан байлаа.

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Идэржаргал “Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр мэдээллийн сайтын сэтгүүлчдийн шууд дамжуулалтын үеэрээ гаргаж байгаа ёс зүйн болон мэргэжлийн алдаанд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулсан нь ололт байв.

Зөрчлийн хууль ба сэтгүүлч сэдвээр МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл өгсөн. Тэрээр МСНЭ-ээс сэтгүүлчдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч байгааг онцлоод мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллээ хэрхэн баталгаажуулах талаар илтгэсэн нь олзуурхмаар байв.

​Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим: “Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ур чадварыг хэрхэн төлөвшүүлэх” вэ сэдвийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чимэддондог барууны сэтгүүл зүйн практик дээр жишээлэн тайлбарласан.

Өнөөдрийн сургалтын төгсгөлд Ёс зүйн түгээмэл алдаа, ХМЗ-ийн шийдвэрүүд, Үр нөлөө сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт Монголын Сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, ХМЗ-ийн ССС-ийн хорооны гишүүн Э.Энэрэл нар оролцож, сэтгүүл зүйд анхаарах ёстой асуудлуудыг бодит жишээн дээр тайлбарласан.

Монголын Сайтын холбоо нь ирэх арваннэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн тэгш байдлын үндэсний хороотой хамтран хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад хамрагдсан сэтгүүлч, оюутнуудад батламж олгож байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Огноо:

,

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд  наймдугаар сарын 15-ны байдлаар 104,031 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулжээ.  Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.

  • Хоёр настай хүүхэд -22.762
  • Гурван настай хүүхэд -24.693
  • Дөрвөн настай хүүхэд -27.563
  • Тав настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн  цахим бүртгэл  өнөөдөр дуусна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны  наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ

Огноо:

,

Энэ оны наймдугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 26-27 насны 2 этгээд Samsung, Redmi, iphone, Huawei, Oppo маркийн нийт 30 орчим ширхэг гар утсыг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ төрлийн хулгайлах гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 51 иргэний аюулгүй байдлыг ханган, 3,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймээс үер  усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Орон сууцны хорооллын граж, В1 давхарт ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Гэр сууцаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу, хашлага барих,
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 минутын өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ6 минутын өмнө

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ

Тод мэдээ12 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 д...

Тод мэдээ15 минутын өмнө

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүди...

Тод мэдээ17 минутын өмнө

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна

Өнөөдөр20 минутын өмнө

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр25 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/08/15

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаа...

Тод мэдээ2025/08/15

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Тод мэдээ2025/08/15

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулд...

Тод мэдээ2025/08/15

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны да...

Тод мэдээ2025/08/15

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуу...

Тод мэдээ2025/08/15

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол г...

Тод мэдээ2025/08/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/15

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Тод мэдээ2025/08/14

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчи...

Тод мэдээ2025/08/14

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зо...

Тод мэдээ2025/08/14

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцү...

Тод мэдээ2025/08/14

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсн...

Тод мэдээ2025/08/14

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина...

Тод мэдээ2025/08/14

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд ...

Тод мэдээ2025/08/14

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байг...

Тод мэдээ2025/08/14

Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хий...

Өнөөдөр2025/08/14

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр2025/08/14

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/13

"Нойр нь хулжсан Улаанбаатар" буюу дуу чимээгээр хүчирхийлэгчид

Тод мэдээ2025/08/13

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана...

Тод мэдээ2025/08/13

"Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд...

Тод мэдээ2025/08/13

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хад...

Тод мэдээ2025/08/13

Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худа...

Санал болгох