Тод мэдээ
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.
Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 20-40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:
-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,
-Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 26-27 насны 2 этгээд Samsung, Redmi, iphone, Huawei, Oppo маркийн нийт 30 орчим ширхэг гар утсыг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ төрлийн хулгайлах гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 51 иргэний аюулгүй байдлыг ханган, 3,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.
Иймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Орон сууцны хорооллын граж, В1 давхарт ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Гэр сууцаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу, хашлага барих,
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.