Дэлхий нийтээр..
Сурагчидаа ЭЕШ-д хамгийн сайн бэлтгэдэг сургуулиуд
Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь гэр бүл бүрийн томоохон зорилгын нэг. Гэтэл “Энэ олон сургуулийн аль нь сайн сургалттай вэ” гэх асуудал тулгарна.
Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар 848 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 166 нь хувийн өмчийнх, 682 нь төрийн өмчийн сургууль байна. Нөгөө талаас сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтад хэр амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн сургалтын чанарыг үнэлэх хандлага бий.
Иймд бид өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтад дундаж онооны үзүүлэлтээр улсад тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулуудийн талаар мэдээлэл хүргэж байна.
ЭЕШ-ийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн 15 сургууль
2021 онд математик, нийгмийн ухаан, англи хэл, фикик, биологи, хими зэрэг хамгийн олон сурагч оролцсон зургаан хичээлийн дундаж үзүүлэлтээр /658,1 оноо/ “Оюунлаг” сургууль улсын хэмжээнд тэргүүлсэн байна. XI ахлах сургууль 651 оноогоор хоёрдугаарт, 644.2 оноогоор “Сант” сургууль гуравдугаар бичигджээ.
- Оюунлаг сургууль 658.1
- 11-р ахлах сургууль 651.0
- Сант сургууль 644.2
- Шинэ Монгол сургууль 637.7
- Шинэ Монгол Харумафүжи сургууль 632.3
- Шинэ Эхлэл ахлах сургууль 621.9
- Томүжин алтернатив скүүлс сургууль 615.0
- Шинэ Эрин ахлах сургууль 611.2
- Орхон Хасү бүрэн дунд сургууль 604.2
- Олонлог ахлах сургууль 602.6
- Орчлон ахлах сургууль 600.5
- Нест эдүкейшн сургууль 592.8
- Логарифм сурууль 591.9
- Олонлог академи 579.7
- 1-р ахлах сургууль – 557.6
Англи хэлний хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
Англи хэлний хичээлийн тухайд мөн л “Оюунлаг” /672,89 оноо/, “Сант” /667.69 оноо/ сургууль тэргүүлсэн байна. Харин гуравдугаарт 666,75 оноогоор “Шинэ эхлэл” ахлах сургууль бичигджээ.
- Оюунлаг сургууль 672.89
- Сант сургууль 667.69
- Шинэ Эхлэл ахлах сургууль 666.75
- Орчлон ахлах сургууль 653.03
- Томүжин алтернатив скүүлс сургууль 648.56
- Шинэ Монгол сургууль 646.69
- Шинэ Эрин ахлах сургууль 642.43
- Орхон Хасү бүрэн дунд сургууль 638.6
- 11-р ахлах сургууль 638.41
- Олонлог ахлах сургууль 631.83
- Логарифм сурууль 628.1
- Нест эдүкейшн сургууль 627.84
- Улаанбаатар элит олон улсын сургууль 626.11
- Шинэ монгол Харумафүжи сургууль 624.57
- Олонлог эгзэ 622
Физикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
2021 оны ЭЕШ-ийн физикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 667,79 оноогоор “Оюунлаг” сургууль, 661,83 оноогоор XI ахлах сургууль, 660,75 оноогоор “Орчлон” ахлах сургууль тэргүүлсэн байна.
- Оюунлаг сургууль 667.79
- 11-р ахлах сургууль 661.83
- Орчлон ахлах сургууль 660.75
- Шинэ Монгол сургууль 655.42
- Шинэ монгол Харумафүжи сургууль 649.5
- Сант сургууль 647.5
- Шинэ Эхлэл ахлах сургууль 645.23
- Олонлог ахлах сургууль 632.18
- Орхон Хасү бүрэн дунд сургууль 619.22
- Шинэ Эрин ахлах сургууль 617.33
- Томүжин алтернатив скүүлс сургууль 614.2
- Логарифм сурууль 591.25
- Олонлог академи 582.5
- Нест эдүкейшн сургууль 576.05
- Эрхэт эрдэм 574.5
Математикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 703,8 оноогоор XI ахлах сургууль, 667,4 оноогоор “Оюунлаг” сургууль, 662,03 оноогоор “Сант” ахлах сургууль тэргүүлсэн байна.
- 11-р ахлах сургууль 703.8
- Оюунлаг сургууль 667.4
- Сант сургууль 662.03
- Олонлог ахлах сургууль 650.43
- Орхон Хасү бүрэн дунд сургууль 640.76
- Шинэ Монгол сургууль 628.11
- Шинэ Эхлэл ахлах сургууль 626.43
- Эрхэт эрдэм 625.53
- Шинэ монгол Харумафүжи сургууль 613.39
- Шинэ Эрин ахлах сургууль 609.51
- Логарифм сурууль 595.3
- Томүжин алтернатив скүүлс сургууль 595.15
- Нест эдүкейшн сургууль 586.25
- 1-р ахлах сургууль 569.65
- Олонлог академи 565.4
Биологийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 703,8 оноогоор XI ахлах сургууль, 667,4 оноогоор “Оюунлаг” сургууль, 662,03 оноогоор “Сант” ахлах сургууль тэргүүлсэн байна.
- Оюунлаг сургууль – 646
- 11-р ахлах сургууль – 645.33
- Шинэ Монгол сургууль- 644.28
- Шинэ монгол Харумафүжи сургууль- 638,86
- Сант сургууль –638.17
- Шинэ Эрин ахлах сургууль -604.62
- Шинэ Эхлэл ахлах сургууль -604,33
- Томүжин алтернатив скүүлс сургууль -599.33
- Орчлон ахлах сургууль -589.43
- Олонлог академи- 581.75
- Ерөнхий боловсролын Нест эдүкейшн сургууль -581,5
- Орхон Хасү бүрэн дунд сургууль – 574
- Логарифм сурууль- 572
- 1-р ахлах сургууль -571.31
- Олонлог ахлах сургууль–553
Химийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
Өнгөрсөн оны ЭЕШ-ийн химийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 670.39 оноогоор “Шинэ Монгол” сургууль, 648,67 оноогоор “Оюунлаг” сургууль, 649,96 оноогоор “Шинэ монгол Харумафүжи” сургууль тус тус тэргүүлсэн байна.
- Шинэ Монгол сургууль 670.39
- Оюунлаг сургууль 648.67
- Шинэ монгол Харумафүжи сургууль 646.96
- Томүжин алтернатив скүүлс сургууль 641.5
- Сант сургууль 640.17
- Шинэ Эхлэл ахлах сургууль 638.11
- Орчлон ахлах сургууль 630.62
- 11-р ахлах сургууль 629.33
- Нест эдүкейшн сургууль 627.8
- Шинэ Эрин ахлах сургууль 625.44
- Орхон Хасү бүрэн дунд сургууль 613.25
- Олонлог академи 581.75
- Эрин эверест интернэшнл сургууль 574
- 1-р ахлах сургууль 562.09
- Логарифм сурууль 55
Нийгмийн ухааны хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль
Өнгөрсөн оны ЭЕШ-ийн нийгмийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 645,6 оноогоор “Оюунлаг” сургууль, 634 оноогоор “Эрхэт эрдэм” сургууль тус тус тэргүүлсэн байна.
- Оюунлаг сургууль 645.6
- Эрхэт эрдэм 634
- 11-р ахлах сургууль 627
- Шинэ монгол Харумафүжи сургууль 620.48
- Сант сургууль 609.83
- Логарифм сурууль 608.8
- Томүжин алтернатив скүүлс сургууль 591.05
- Шинэ Монгол сургууль 581.44
- Олонлог эгзэ 576
- Олонлог академи 573.31
- Шинэ Эрин ахлах сургууль 568
- Эрин эверест интернэшнл сургууль 557.73
- Нест эдүкейшн сургууль 557.36
- Шинэ Эхлэл ахлах сургууль 550.3
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/01/13
Онцгой бхйдлын алба хаагчид цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний ...
-
Үйл явдал2023/03/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2020/11/18
Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ хэви...
-
Дэлхий нийтээр..2021/01/12
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хо...
