Тод мэдээ
Хонконг руу зорчих иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд тус бүс нутаг руу зорчих гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Насанд хүрсэн гадаадын иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээтэй байна. Коронавируст халдвар /Ковид-19/ авч эдгэрсэн иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцины нэг тунд хамрагдах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрснээ нотлох бичгийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай.
- 12-17 насны хүүхдүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, баримт бичигтэй байна. 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй боловч хамт зорчиж буй асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.
- Дамжин өнгөрөх болон Хонконг руу нэвтрэх иргэд нислэгт хамрагдахаас 48 цагийн өмнө хийлгэсэн бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байна. Шинжилгээний хариуг үндэслэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын www.chp.gov.hk/hdf/ цахим хуудсанд хандан эрүүл мэндийн асуумж бөглөж, QR код авах шаардлагатай бөгөөд энэхүү кодыг нисэх онгоцонд суух болон Хонконгийн хилээр нэвтрэх үед ашиглана.
- Бүх зорчигчдыг тусгайлан бэлдсэн зочид буудалд 7 хоног тусгаарлах бөгөөд дараах холбоосоор орж, тусгаарлах байрны захиалгыг урьдчилж хийх шаардлагатай. https://www.coronavirus.gov.hk/pdf/designated-hotel-list-v7_en.pdf?fbclid=IwAR0xtF_Y-s5LdMONha3jXCpH25bSRrcHjnLvN2bta_YZxt5CrN_45sjl128
- Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бх-ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 2-3 цагийн дараа гарна.
- Хонконгт ирсэн иргэд Хонконгоос БНХАУ болон Макао руу зорчих боломжгүйг анхаарна уу.
КОНСУЛЫН ГАЗАР
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2020/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргү...
-
Тод мэдээ2021/06/03
АНУ дайны баатруудад хүндэтгэл үзүүлэх өдрийг тэмдэглэлээ
-
Тод мэдээ2020/07/08
Өмнөговь аймгийн ЗДТГ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ
-
Өнөөдөр2022/05/24
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
Сэтгэгдэл