Дэлхий нийтээр..
Шувуут нуурын арал дээр мод тарив
Олон улсын худалдаа логистикийн төв ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Тус компани нь 2024 он хүртэл 10 мянган мод тарихаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил Авто худалдааны цогцолборт 2000 мод тарьсан бол энэ жил 3500 мод тарьжээ. Ингэхдээ манай улсад хамгийн сайн ургадаг хайлаас 3000, шар хуайс 250, гүйлс 300, монос 50 ширхгийг тарьсан байна. Моднуудын онцлогоос хамаарч гурван хэсэгт хуваан суулгасан бөгөөд Шувуут нуурын арал дээр аврах завиар очиж, мод тарьсан юм.
Бүх нийтээрээ мод тарихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 195 дугаар цэцэрлэг, “Нэт капитал” ББСБ, “Шунхлай” ШТС зэрэг байгууллага хамт олноороо оролцсон бөгөөд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, түрээслэгчид өргөнөөр оролцлоо.

Цаашид тус байгууллага нь долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд дэд бүтэц, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх юм.
Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийг “Авто худалдааны цогцолбор” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэн нүүлгэхээр заасан. Энэхүү ажлыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцан ажиллахаар болж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор уг газрыг байгуулсан бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 дугаар тогтоолоор Олон улсын худалдаа логистикийн төв ХК болгон өөрчлөн байгуулсан юм гэж Олон улсын худалдаа логистикийн төв ХК-иас мэдээллээ.Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2019/10/08
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
-
Үйл явдал2021/12/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2021/12/03
Европын холбооны төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийв
-
Үйл явдал2022/01/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
