Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 19. Бархасвадь гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хар бич өдөр.

Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар хүлээн авна

Огноо:

,

Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг өнөөдрөөс буюу 2022 оны зургадугаар  сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг  хүртэл хүлээн авна.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлт өгч буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур, шаардлага тавих вэ?

-Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.

-Шалгуур, шаардлага урьд жилүүдтэй адил байх уу. Нийт хэдэн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх боломж олгох вэ?

-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

-Наадмын өдрүүдэд хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулах учиртай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 06 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.   Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 07-р сарын 01-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 07-р сарын 01-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын давхарласан 30. Буд гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 23 минут

МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лай...

Тод мэдээ5 цаг 29 минут

Дархан-Шарын гол-Дархан чиглэлд зорчигчийн галт тэрэг дараах хуваари...

Тод мэдээ5 цаг 31 минут

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ

Тод мэдээ5 цаг 34 минут

Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран...

Тод мэдээ5 цаг 40 минут

Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот бол...

Тод мэдээ5 цаг 43 минут

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг...

Тод мэдээ5 цаг 45 минут

Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ

Тод мэдээ5 цаг 49 минут

АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна

Өнөөдөр5 цаг 53 минут

Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар хүлээн ...

Өнөөдөр5 цаг 56 минут

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Өнөөдөр6 цаг 2 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2022/06/28

Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах...

Санал болгох