Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Эрүүл мэндийн сайд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"-д ажиллалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв"-д ажиллав. Монголд Улсад хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн чухал асуудлын нэг юм. Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд Усан эмчилгээ, хөдөлгөөн засал,хэл засал, бариа засал, боловсролын хөтөлбөрүүд хийгддэг. Нийт 189 эмч эмнэлгийн ажилчидтай,  хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 280 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
                                
 
Эмчилгээний хувьд урт хугацааны сэргээн засах тасгуудтай. Энэ тасагт хүүхэд хамгаалах газар, орон нутгийн хүүхэд хамгааллын газраас хүүхдүүд ирж эмчлүүлдгээс гадна өдрийн эмчилгээнүүд хийгддэг. Өнөөдрийн байдлаар тус төвд 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
 
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш, сувилагч, ахуй засалч, хөдөлгөөн засалч хэл засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжилтнүүд дутмаг байгааг тус төвийн эмч нар хэлж байлаа.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон юм. Мөн тус төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгов. Ингэснээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад илүү хялбар, чирэгдэл хүлээгдэлгүй болох юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

Огноо:

,

Өнөөдөр Өвөр монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор цахим хэлбэрээр нээлтээ хийлээ.

 Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн цахим үзэсгэлэн гаргах, цахим урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, кино үзүүлбэрийг зохион байгуулах бөгөөд видео дууны уралдаан, Монгол, Хятадын анагаах ухааны үнэт зүйлсийг сурталчлах зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Соёл, урлагийн их сургуулийн Соёл, урлаг судлалын хүрээлэн болон Их засаг Чингис Соосэ олон улсын харилцааны сургуульд  Хятадын ном уншлагын танхимыг нээлээ.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн оролцож, уламжлал болгон хамтран зохион байгуулж буй энэхүү соёл, урлагийн олон талт хамтын ажиллагаа олон утга, агуулгаар баяжин, цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Соёлын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа

Огноо:

,

Соёлын сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй барилга байгууламжид Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтэс, Барилгын хөгжлийн төвтэй хамтран захиалагчийн техник хяналтыг бодитоор хэрэгжүүлэн орон нутагт  шат дараатайгаар ажиллаж байна. Энэ хүрээнд Соёлын Дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар барилгын явцын талаар мэдээлэл сонсож тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

Мөн гэрээний үүргээ зөрчиж буй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулан , ажлаа эрчимжүүлж батлагдсан зураг төсвийн дагуу чанартай ажил хийж гүйцэтгэх талаар хугацаатай чиглэл өглөө.  Хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, гаргасан алдаагаа залруулаагүй тохиолдолд гэрээ цуцалж, хариуцлага тооцохоор боллоо.

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар хэлэлцсэн юм.

Тус хуралдаанаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дэвшүүлсэн санал, өгсөн чиглэлийн дагуу ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төсвийн төсөлд тусган өнөөдрийн хуралдаанд дахин танилцуулж хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:

Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

Хоёрт,  Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;

Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ9 цаг 5 минут

Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

Тод мэдээ19 цаг 26 минут

Соёлын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилц...

Тод мэдээ19 цаг 29 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Тод мэдээ19 цаг 34 минут

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах ар...

Тод мэдээ19 цаг 54 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Тод мэдээ19 цаг 58 минут

НББХ-ны дарга П.Анужин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин тө...

Тод мэдээ20 цаг 4 минут

УИХ-аас удирдлага нь томилогддог, ажлаа тайлагнадаг байгууллагуудын ...

Тод мэдээ20 цаг 10 минут

Г.Занданшатар: Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөл...

Тод мэдээ20 цаг 14 минут

БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна

Өнөөдөр20 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр20 цаг 32 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Тод мэдээ2022/09/28

Аравдугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эх...

Санал болгох