Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 1. Ангараг гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Барилдлага: Үл зохиолдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
-
Тод мэдээ2021/06/18
Анхаар: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл
-
Өнөөдөр2022/02/16
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Тод индэр2020/07/21
Б.Лхагвасүрэн: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхад тулгу...
-
Тод мэдээ2023/04/27
УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ