Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.

Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод илрэл бол миний бие Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.

Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл, урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмрийг бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.

Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.

Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ

Огноо:

,

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болохыг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ. Тус холбоо хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ч тодруулаагүй.

Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр халдлагад ФИФА-гийн хадгалж буй нийт өгөгдлийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээг хариуцах нэгж байгуулж, хувь эзэмшлийг нь хувийн хөрөнгө оруулагчдад худалдах тухай зогсоосон төслийн баримтад халдагчид нэвтрээгүй гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгээ нэмлээ

Огноо:

,

Өмнөд Солонгосын төв банк арваннэгдүгээр сарын 26-нд бодлогын хүүгээ 3 хувиас 3.25 хувь болгож нэмлээ. Тус улсад аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, төв банкны 2 хувийн зорилтоос давжээ. Энэ нь тус банк долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмсэн шийдвэр юм.

Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн дээшлүүлэв. Өмнөд Солонгосын эдийн засаг 2026 онд 3.9 хувь, 2027 онд 4.1 хувиар өснө гэж тооцжээ. Наймдугаар сард энэ хоёр үзүүлэлтийг 3.3 болон 2.9 хувь байхаар төсөөлж байсан юм. Хиймэл оюуны салбарт ашигладаг чипийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн экспорт өссөн нь төсөөллөө нэмэх гол үндэслэл болжээ.

Экспорт өсөж байгаа ч эрчим хүчний өндөр үнэ инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр байлгах төлөвтэй байна. Төв банк 2027 оны инфляцын төсөөллөө 2.3 хувиас 2.4 хувь болгон нэмэгдүүлжээ. Мөн Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнэ өсөж байгаа нь өрхийн өрийг цааш нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна

Огноо:

,

Йорданы парламентын доод танхим терроризмтой тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арваннэгдүгээр сарын 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Тус улсын өмнөд хэсгийн Карак мужид сүмд халдаж, есөн хүний амь хохирсны дараа уг төслийг хэлэлцэж байна.

Засгийн газрын дэмжсэн төслөөр терроризмтой холбоотой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 10 жил, зарим тохиолдолд 15 жил болгохоор тусгажээ. Хамгийн хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэвээр үлдээнэ. Байнгын хороо төслийг хянасны дараа доод танхим дахин хэлэлцэж, санал хураана. Дэмжвэл Сенатад шилжүүлж, Сенат баталсан тохиолдолд хаанаар батламжлуулах юм.

Аравдугаар сарын 23-нд Карак мужийн Хамуд тосгоны Грекийн үнэн алдартны сүмд оршуулгын ёслол болж байх үеэр халдлага гарчээ. Йорданы Улсын аюулгүй байдлын шүүх уг хэрэгт гурван хүнд цаазаар авах ял оноосон байна.

Доод танхимын тэргүүн дэд дарга Аятолла Фрейхат төслийн зарим заалтыг шүүмжилжээ. Тэрбээр "нийтийн хэв журам алдагдуулах", "нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах" гэх өргөн утгатай хэллэгийг терроризмын тодорхойлолтод ашиглавал үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..11 цаг 59 минут

ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ

Дэлхий нийтээр..12 цаг 5 минут

Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгэ...

Дэлхий нийтээр..12 цаг 12 минут

Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэ...

Үйл явдал12 цаг 16 минут

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал12 цаг 20 минут

БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтг...

Үйл явдал12 цаг 24 минут

АТГ 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Үйл явдал12 цаг 26 минут

"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Үйл явдал12 цаг 49 минут

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Дэлхий нийтээр..2026/11/19

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Дэлхий нийтээр..2026/11/19

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг т...

Үйл явдал2026/11/19

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуула...

Үйл явдал2026/11/19

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Үйл явдал2026/11/19

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг ...

Дэлхий нийтээр..2026/11/18

ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Үйл явдал2026/11/18

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заава

Үйл явдал2026/11/18

Жирэмслэлтэд зөв бэлтгэх нь дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулна

Үйл явдал2026/11/18

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Хэн юу хэлэв...2026/11/18

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ...

Үйл явдал2026/11/18

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Үйл явдал2026/11/17

Өвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцох...

Үйл явдал2026/11/16

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хури...

Үйл явдал2026/11/16

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дү...

Үйл явдал2026/11/16

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын...

Үйл явдал2026/11/16

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөг...

Үйл явдал2026/11/16

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гарын үсэг цуглуулж байна

Хэн юу хэлэв...2026/11/16

Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсэ...

Хэн юу хэлэв...2026/11/12

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Үйл явдал2026/11/12

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Үйл явдал2026/11/12

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Үйл явдал2026/11/12

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Санал болгох