Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ: Байнгын хороодын хуралдаан болно

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын байнгын хороодын өнөөдөр /2022.10.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·      Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

10.00

 “Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох /хаалттай/

12.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их Эзэн Чингис хаан”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

5

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах

16.00

“Их Эзэн Чингис хаан”

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

Огноо:

,

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан.

Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна.

Тодруулбал “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ өдөр бүр замын хөдөлгөөний ачаалал хэвийн болох цагийг бүртгэж ажилладаг. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө буюу 2023, 2024 онд өглөөний оргил ачааллын цаг 10:30-11:30, өдөр 14:30-15:30, орой 21:30-22:30 цагт дунджаар бүртгэгддэг байсан. Харин ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан буюу оргил цагийн ачаалал 10:30-11:30, 13:30-14:30, 20:30-21:30 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ нь түгжрэлээс үүдсэн алдагдсан цаг хугацаа болон шатахуун хэмнэх зэргээр эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116,887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.  

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 114,342 буюу 97.8 хувийг газар дээр нь, 1514 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1031 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1101 шийдвэрийг хянаж, 47 буюу 4.3 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 увийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 50 шийдвэрийг хянаж, 1 буюу 2 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 12 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1,104,954,100 төгрөгийн хохирол учирснаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 114,464,000, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 348,814,100 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111,587 буюу 95.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,690 буюу 1.4 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 651 буюу 0.6 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг 1/2 алдагдуулах зөрчил 196 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 154 буюу 0.1 хувь, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 118 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор эвдрэл гэмтэлгүй олсон

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан.

Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллан олсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ7 цаг 5 минут

Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх...

Тод мэдээ7 цаг 10 минут

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 ...

Тод мэдээ7 цаг 14 минут

А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор э...

Тод мэдээ7 цаг 17 минут

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцжээ

Тод мэдээ7 цаг 21 минут

Төрийн албан хаагчдын олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сурга...

Тод мэдээ7 цаг 23 минут

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тод мэдээ7 цаг 25 минут

Аймгийн төвүүдийн агаарын чанарын нэгдсэн платформ www.agaar.gov.mn ...

Тод мэдээ7 цаг 29 минут

Ж.Төмөрмандах: Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт га...

Тод мэдээ2026/01/29

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцуулл...

Тод мэдээ2026/01/29

Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар...

Тод мэдээ2026/01/29

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн...

Тод мэдээ2026/01/29

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчий...

Тод мэдээ2026/01/29

Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд н...

Тод мэдээ2026/01/29

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж ба...

Тод мэдээ2026/01/29

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрх...

Тод мэдээ2026/01/29

Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулн...

Тод мэдээ2026/01/29

Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлө...

Тод мэдээ2026/01/29

Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримты...

Тод мэдээ2026/01/28

Улаанбурхан өвчний дараагийн давлагаанаас сэргийлэх зорилгоор эрүүл ...

Тод мэдээ2026/01/28

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан ша...

Тод мэдээ2026/01/28

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17...

Тод мэдээ2026/01/28

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрч...

Тод мэдээ2026/01/28

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 ху...

Тод мэдээ2026/01/28

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг...

Тод мэдээ2026/01/28

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлө...

Тод мэдээ2026/01/28

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц ...

Тод мэдээ2026/01/28

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 ...

Тод мэдээ2026/01/28

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ...

Тод мэдээ2026/01/27

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тод мэдээ2026/01/27

"Сар шинийн үзэсгэлэн"-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт...

Санал болгох