Дэлхий нийтээр..
Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд бүтээн байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.
Энэ удаа дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын явцад эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тоглоомын талбай, тохижилтын ажлуудыг бүртгэж, хариуцсан СӨХ, аж ахуйн нэгжүүдэд яаралтай засварлаж, аюулгүй болгох талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Үйл явдал2022/10/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Дэлхий нийтээр..2025/07/25
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үйл явдал2020/06/02
529 айл, өрх орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авна
-
Хэн юу хэлэв...2020/09/22
УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
