Тод мэдээ
"Эрдэнэс сольюшинс", "Улсын их дэлгүүр", "Улаансан" компанийн хувьцааны ханш хамгийн их уналттай байв

2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 97,322,256 төгрөгийн үнийн дүн бүхий 396,486 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бинсэ" ХК (BHR +15.00%), "Хэрлэн Хивс" ХК (HRL +7.00%) болон "Монос хүнс" ХК (MFC +5.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.78%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.45%) болон "Улаансан" ХК (ERDN -5.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,409 ширхэг нэгж эрхийг 5,959,656 төгрөгөөр, 3 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 300,000 төгрөгөөр болон багцын арилжаагаар 225,734 ширхэг үнэт цаасыг 1,000,001,620 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.92 хувиар буурч, 34618.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,497,824,308,181 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Тод мэдээ
Хүүхдийн төлөө 833 нийгмийн ажилтан ажиллана
Хүүхэд хамгааллын тухай хууль өнгөрсөн оны 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон.
2025 оны 02-р сараас шинэ ажилдаа томилогдсон нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.
21 аймгийг долоон бүсэд хуваан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөнөөс зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 55 нийгмийн ажилтан ажиллана.
Сургалт тав хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Сургагч багш нарыг Гэр бүл, хөлдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нийгмийн ажилтан, багш бэлтгэдэг их, дээд сургуультай хамтран бэлтгэсэн байна.
Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнаар эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийг урьдчилан тогтоох, сурах хүмүүжих орчинд нь анхаарал хандуулах, гэр бүлийнхэнтэй хамтарч ажиллах улмаар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх орчин илүү сайжирна.
Тод мэдээ
Нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана
2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно. Хугацаатай карт нь том хүн сард 25000₮, хүүхэд 8000₮-өөр сунгалт хийж, сарын хугацаанд хязгааргүй зорчдог юм.
Өөрөөр хэлбэл, цэнэглээд зорчдог энгийн Umoney картаас өөр карт юм. Иймд цаашид нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана гэж Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдээллээ.
Тод мэдээ
Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” нь 2020-2025 онд хэрэгжиж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа хийж байна.
Энэхүү төслийн нийт санхүүжилт нь 75.7 сая ам. доллар бөгөөд эрүүл мэндийн анхан шатны нэгж болох сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал 75 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн шинэ автомашинаар, 294 сумын эрүүл мэндийн төвийг хог хаягдлын автоклаваар хангасан. Мөн ХӨСҮТ-ийн орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулах, 205 амьсгалын аппарат, 4 иж бүрдэл компьютерт томографын аппарат, 37 ширхэг зөөврийн ЭХО аппарат, 15 ширхэг рентен аппарат зэрэг болно.
Тус төслийн нийт санхүүжилтийн 50 хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авахад, 40 орчим хувийг эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд, үлдсэн хэсгийг ирээдүйд гарч болох цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналт, эрсдэлийн үеийн үед мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.
Тайлангийн хурлын үеэр эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цар тахлын онцгой хүнд нөхцөлд, цаг алдалгүй шуурхай шийдвэр гарган хамтран ажиллаж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд тус төсөл нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой төсөл болсонд Дэлхийн банкны хамт олонд Эрүүл мэндийн сайдын зүгээс болон эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.
-
Тод мэдээ2020/08/11
Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд
-
Тод мэдээ2023/09/14
Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтран ажил...
-
Тод индэр2021/08/26
У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана
-
Тод мэдээ2021/09/30
"Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаал...