Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 16. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй хөх бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
-
Өнөөдөр2022/02/14
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Тод мэдээ2021/09/22
Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарт сургалт зохион байгуулж бай...
-
Тод мэдээ2020/05/01
Хайлаасны баяр буюу бүх нийтээр мод тарьж ургуулах ажил эхэллээ
-
Тод индэр2020/04/20
Т.Энхзаяа: Нийгмийн эрүүл мэнд хэчнээн чухал болохыг ойлгуулсан өдрүүд болж байн...