Дэлхий нийтээр..
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолын дагуу хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын төрийн хяналт шалгалтын чиг үүрэг манай салбарт шилжин ирж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд 162 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна.
Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21.2 хувь уул уурхай, олборлолт, 9.3 хувь боловсруулах үйлдвэрлэл, 10 хувь барилга, 10.4 хувь тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамаарч, уул уурхайн салбарт нас баралт хамгийн өндөр буюу 62 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэхүү тоон үзүүлэлтээс харахад аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг орхигдуулдаг, ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, холбогдох хууль дүрэм, журам, үндэсний стандартын хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй ажлын байрны эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт бүтээн байгуулалт эхэлж байгаа, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 07/01 тоот албан даалгаврыг яамдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, аймаг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тус тус хүргүүлж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтран ажиллахыг уриаллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2024/10/18
“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг...
-
Хэн юу хэлэв...2021/12/08
Спортын салбарын шилдгийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагааг...
-
Үйл явдал2022/12/09
Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно
-
Дэлхий нийтээр..2021/02/22
Шүүгч нар БИЕЭ ҮНЭЛЭЛТ зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзжээ
