Дэлхий нийтээр..
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө
2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн Банк мэдээлэв. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт ихээхэн нөлөө үзүүлнэ гэлээ. Ялангуяа, манай улсаас гарах уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлтийг ихээхэн дэмжинэ хэмээн тооцоолжээ. Тиймээс хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдрүүлэх, хилээр гарах ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэх чухал шийдэл болоод байгаа юм. УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хөрш төмөр замуудтай идэвхтэй ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард Хятадын талтай өргөн царигаар хоногт 14 галт тэрэг солилцож байсныг 15 болгон нэмэгдүүлэхээр албан ёсоор тохиролцсон. Дөрөвдүгээр сар гарснаас хойш УБТЗ Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар БНХАУ-ын талд өдөр бүр тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгөөд байгаа. УБТЗ энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү буюу сүүлийн арван жилд үзүүлж байгаагүй амжилтыг тогтоогоод байгаа билээ.
Дашрамд дурдахад, энэ оны эхний улиралд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, 3.8 тэрбум ам.долларын экспорт, 1.9 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ байдал нь гадаад валютын албан нөөцөд ч эерэгээр нөлөөлөв.
Тодруулбал, гуравдугаар сарын эцсийн байдлаар, гадаад валютын албан нөөц 3.43 тэрбум ам.доллар болсныг Монголбанкнаас мэдээлсэн. Ингэснээр өмнөх сараас 1.3, оны эхэн үеэс 1.1, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү гадаад худалдаа ашигтай гарч валютын нөөц нэмэгдэхэд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүллээ.
Эх сурвалж: "УБТЗ"ХНН
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/07/03
Европын хөрөнгө оруулалтын банкны экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр шалгаж байн...
-
Дэлхий нийтээр..2020/10/30
Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно
-
Дэлхий нийтээр..2024/07/02
Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх н...
-
Дэлхий нийтээр..2023/09/29
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ
