Тод мэдээ
Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан.
Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд-Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна.
Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагон байна.
Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.
Тод мэдээ
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа
Тод мэдээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхлэхэд 4 хоног үлдлээ
Тод мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тодруулбал, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг 30 хоног болгох талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан санал хэлсэн юм.
Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/06/02
"Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн өдрөөр авто зам хаах ма...
-
Тод мэдээ2023/05/05
Олон улсын сэтгэлийн боловсролын төвтэй хамтран ажиллахыг дэмжинэ
-
Тод зураг2019/09/17
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Тод индэр2023/05/10
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзла...