Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу долоодугаар сарын 04-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Өнөөдөр
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, осол саадыг илрүүлэхийн тулд хамгийн багадаа 10-30 минут зарцуулдаг байсан бол энэ хугацааг хэмнэсэн.
Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.
Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, түгжрэл, ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ баримтлахыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
-
Тод мэдээ2025/10/08
Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь сал...
-
Тод мэдээ2021/02/19
НАМЭХ-оос эссе бичлэгийн уралдаан зарлалаа
-
Тод мэдээ2025/10/01
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
-
Өнөөдөр2022/12/21
Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш биш. Надад нүүрсний гэрээ, ЖДҮ, конце...
