Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.


2023 оны долоодугаар сарын 26-наас долоодугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  28-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 36-41 хэм, говийн бүс нутийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

2023 оны есдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.


2023 оны есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын  орчмоор  шөнөдөө 0-5 хэм хүйтэн,  өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна

Огноо:

,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Уул суман дахь сум дундын ойн анги, тус суман дахь экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох албаны хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто зам барих ажлын хүрээнд замын трассд хамаарч буй ойн сангийн нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.

Ойн санг сөрөг нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, замын трассд өртөх ойн сангийн нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр боловсруулан албажуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулах хугацаатай албан шаардлагыг тус замын ажлыг гүйцэтгэгч “Дашин” ХХК, туслан гүйцэтгэгч “БСМ” ХХК нарт хүргүүлэв.

Тухайн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тогтоож, ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээг дахин нарийвчлан гаргаж, холбогдох шатны байгууллагад тайлагнахыг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид даалгав.

Авто замын трассд өртөх ойн санд хууль бусаар мод бэлтгэх зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж, намрын хуурайшлын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ.

Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдсаар ирсэн юм. “Орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэслэх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, зэрлэг амьтан агнах, барих, байгалийн унаган төрхийг өөрчлөх, бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Нийслэлийн орон нутгийн хамгаалалтад авагдсан газруудад цаашид экологийн чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж үнэлэн, судалгаа хийх, хамгаалалтын менежмент нэвтрүүлэх, явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах, мониторинг судалгааны цэгүүд байршуулна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид санал хэлсэн юм. Төлөөлөгч Б.Нэргүй “Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг зориулалтын бусаар ашигладаг тохиолдлууд байдаг. Бид ирээдүй хойч үедээ экосистемийг үлдээх ёстой. Тэгэхээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ашиглалт хамгаалалтыг ахисан шатанд гарна гэж ойлгоод дэмжиж байна” гэлээ.

Харин төлөөлөгч Л.Отгонбаатар “Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь сайн боловч нөгөө талдаа суурьшлын бүс бий. Айлууд бүгд нүхэн жорлонтой. Өнөөдөр рашаан цэвэрхэн байгаа ч ирээдүйд рашааны эхэнд байршсан айлуудын нүхэн жорлонгийн бохирдол хөрс рүү нэвтэрч бохирдох эрсдэлтэй. Цаасан дээр хамгаалалтад авахаас илүү ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлж бодлого шийдэл, төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой” гэв. Уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг төлөөлөгчид дэмжлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр14 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Тод мэдээ14 цаг 47 минут

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа үргэлжилж бай...

Тод мэдээ14 цаг 49 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Г...

Тод мэдээ14 цаг 51 минут

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчла...

Тод мэдээ19 цаг 57 минут

Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан ил...

Тод мэдээ19 цаг 59 минут

О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, у...

Тод мэдээ20 цаг 1 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Тод мэдээ20 цаг 3 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар...

Өнөөдөр20 цаг 5 минут

Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамта...

Тод мэдээ20 цаг 6 минут

Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Д...

Өнөөдөр20 цаг 9 минут

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Тод мэдээ20 цаг 10 минут

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт ...

Тод мэдээ20 цаг 12 минут

Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэм...

Өнөөдөр20 цаг 14 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2023/09/21

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг ...

Тод мэдээ2023/09/21

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо

Чөлөөт бүс2023/09/21

“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно

Тод мэдээ2023/09/21

Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулна

Тод мэдээ2023/09/21

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наада...

Тод мэдээ2023/09/21

Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон тө...

Тод мэдээ2023/09/21

Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл...

Тод мэдээ2023/09/21

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас ...

Тод мэдээ2023/09/21

БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шилийг эздэд нь өгөхөд...

Өнөөдөр2023/09/21

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Өнөөдөр2023/09/21

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Өнөөдөр2023/09/21

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Тод мэдээ2023/09/20

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

Тод индэр2023/09/20

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх ...

Тод мэдээ2023/09/20

УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ш...

Тод мэдээ2023/09/20

Бямба гарагт автомашингүй өдөр болно

Санал болгох