Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров.

“Мэдээллийн шилдэг сайт”-аар www.gogo.mn сайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо түлхүү тусгаж, “Хүчирхийллийг үл тэвчье” дэд цэсийг нэмж нээжээ. Мөн “Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Энэ мэт олон шинэлэг ажлыг үр дүнтэй санаачлан хийсэн учраас шилдгээр өргөмжлөгдөж байна.

“Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” өргөмжлөлийг www.zindaa.mn сайтын сэтгүүлч Э.Болорхажид гардаж авлаа. Э.Болорхажид нь 2019 од эдийн засгийн чиглэлээр 700 орчим мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн, уншигчдад хүргэсэн байна. Тэдгээрээс олны анхааралд хүрч, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн Гацууртын ордын асуудал хөндсөн 7 цуврал нийтлэлийг нь онцолж, шагнал олгожээ.

“Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”-аар www.mass.mn сайтыг нэрлэжээ. Тус хамт олон нь  сошиалшууд дамжуулалтаар улс оронд өрнөж буй цаг үе, үйл явдлынбүхий л мэдээ мэдээллийг шууд, шуурхай, тэнцвэртэй мэдээлэн хүргэж байна. 2015 оноос “Баялаг бүтээгч” төслийг хэрэгжүүлж, монгол орноо хоёронтоо бүтэн тойрч, баялаг бүтээгчдийн талаар 800 гаруй дугаарыг бэлтгэн олны хүртээл болгожээ.

“Шилдэг төрийн байгууллагын сайт”-аар ОБЕГ-ын дэргэдэх https://nema.gov.mn/ сайт тодорч байна. Тус сайтад өдөрт тогтмол 1500-2000, сард 40-50 мянган хүн хандаж мэдээ, мэдээлэл авдаг байна. 2019 оны байдлаар цаг үеийн мэдээ, мэдээлэл,мөс цөмрөлт, объектын гал түймэр, ой, хээрийн түймэр, үер, ус, газар хөдлөлт, цаг агаарын аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нийт  нийт7000  шахам мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, дүрстэй мэдээ, телевизийн нэвтрүүлэг, шторкыг www.nema.gov.mn сайтад байршуулан олон нийтэд хүргэсэн бол нийт 1.9 саяорчим хүн цахим хуудсанд хандан мэдээ, мэдээлэл авсан байна.

“Орон нутгийн шилдэг сайт”-аар www.erdenettoday.mn нэрлэгджээ. Энэ онд тус сайтын хамт олон Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг сурталчлах зорилготой “Эрдэнэтээ дэмжье”, үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэнд ажиллах эрч хүч урам зориг нэмж, манлайлагч нэгнээсээ суралцаж, санаа авах боломж нээх зорилготой “Өглөөний сэргээш” булангуудыг шинээр нээсэн нь хандалт, хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлжээ.

“Шилдэг вэб хөгжүүлэгч байгууллага”-аар “Хас сошиал медиа” ХХК шалгарлаа. Техник технологийн сүүлийн үеийн шинэчлэлийг ашиглан “Хас сошиал медиа”компани зөвхөн өөрийн фэйсбүүк хуудсуудаараа дамжуулан мэдээ мэдээллийг өдөрт 1,3 сая хүнд шууд хүргэх боломжтой болжээ

“Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”-tovch.mn

Тус сайт  орчин үеийн “Мультимедиа”сэтгүүл зүйг тодорхойлж байгаа “Зураг, дүрс, дуу, текст, анимейшн, график зэргийг контент бүртээ шингээн олон нийтэд хүргэж байна. Цахим сэтгүүл зүйд үгүйлэгдэж байгаа шинэ “ТЕХНОЛОГИ”-йг монголд нэвтрүүлж анхны “ХАДМАЛ” тексттэй контентийг үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн. Энэхүү технологийг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг 100 хувь хүртээмжтэй хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Нэг жилийн хугацаан дахь бодит үзүүлэлт, хандалт нь нэг контент дунджаар 1,7 сая хүнд хүрсэн байна. Товч.мн пэйж хуудсаар цацагдаж буй нийт мэдээлэл өдөрт дунджаар 500-600 мянган хүнд хүрч байна.

“Нийгмийн харицлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт”-аар https://zarig.mn/ сайтыг онцолжээ. Тус сайт нь өнөөдөр 210 мянган дагагчтайболсон бөгөөд сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг шууд дамжуулдаг. Давхардсан тоогоор тус сайтаас хоногт дунжаар 600 гаруй мянган хэрэглэгч хандаж мэдээ, мэдээлэл авдаг ажээ. Мөн Google analytics статистикийн судалгаагаар 50 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Төрөлжсөн мэдээллийн сайт Урлаг.mn

Бизнесийн шилдэг сайт biznetwork.mn

Ажлын байрны төв сүлжээг үүсгэсэн biznetwork.mn сайт нь энэ оны байдлаар нийт 5000 гаруй  гишүүн байгууллагатай болж, 600 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан байна.

2019 онд хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ашиглахад хялбар болгосон зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон бүтээлч ажил хийжээ. Мөн  Ажлын байрны нэгдсэн лавлах 1800-1000 дугаарыг ашиглалтанд оруулснаар хурдан шуурхай мэдээлэл хүргэх боломжтой болсон байна.

biznetwork.mn сайт нь нийт 18 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 20 мянган ажлын байр зарлагджээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болох “Эрхэмсэг оршихуй” цомыг sonin.mn сайтынхан хүлээн авлаа.

“WEB AWARDS”-ийн шилдгүүдийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон сэтгүүлзүйн салбарын экспертүүдийн төлөөллийн саналаар шалгаруулдаг юм.

“WEB AWARDS” цахим салбарын тэргүүн наадмаас “Нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллага”-ыг тодруулдаг билээ. Үүнд:

1. Үндэсний шилдэг хөрөнгө оруулагчаар Монгол Улсын Хөгжлийн банкийг нэрлэжээ. Тус банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт314 тэрбум, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107 тэрбум, Уул уурхай, олборлолтын салбарт 83 тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээтэй байгууллагаар Боловсролын үнэлгээний төв тодорсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтийг Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт 50 шалгалтын төв дээр нэгэн зэрэг зохион байгуулдаг. ЭЕШ-ыг жилд дунджаар40 мянган сурагчид өгдөг. Өмнө нь шалгуулагчид шалгалтаа өгсөнөөс хойш 14 хоногийн дараа дүн оноог мэдээлдэгбайсныг шалгалт өгсөн даруйд нь шалгуулагчдад ил тод, шуурхай 3-5 минутад багтааншууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог нээлттэй гаргаж Монгол улсынболовсролын салбарын түүхэнд анх удаа шууд засалтын шилэн технологийг амжилттай нэвтрүүлжээ.

3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр-“Тавантолгой түлш” ХХК. Тус компани нь  Монгол Улсын Засгийн газрын “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэрийндагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байгаа юм.

4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт-Тайгам Алтай ХХК. Тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл бүтээн байгуулалтын төслүүдээ тасралтгүй амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийтдээ 4700 айлын “Алтай хотхон”, “Олимп хотхон”, 300 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, 1-7 давхартай  4 орон сууцны барилга, 50 ортой цэцэрлэгийн барилга, оюутны байрны өргөтгөл зэргийг барьж ашиглалтанд оруулаад байна.

5. Нийгмийн хөгжлийг дэмжигч  нийгмийн зүтгэлтэн-Эдийн засагч Л.Наранбаатар. Тэрээр “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг уул уурхай, санхүү, хууль, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй хамтран 2019 онд байгуулж, тус холбооны тэргүүнээр нь ажиллаж байна.  Тус холбоо нь 1072.мн цахим хуудсаар 40 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсэг цуглуулан, УИХ-ын өргөдлийн байнгын хороог хуралдуулж 2019 оны ногдол ашгийг өгүүлэх, ногдол ашгаа шаардах эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй оролцохболомжийг бүрдүүлэх чиглэл бүхий тэмдэглэлийг Засгийн газарт өгүүлж чадсан нь олон нийтийн дэмжлэгийг авч, төрийн өмчит компаниудад иргэдийн дуу хоолой, хяналтыг үр дүнтэй тавьж болох манлайллыг үзүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод индэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инновац хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ.
Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд  төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнд боомтын сэргэлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо” гэж хэллээ.

Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инновац хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. 

Өнгөрсөн гурван жилд боомтуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлаас танилцуулбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүллээ. Тус боомт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болно. 

Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусаж, Бичигт боомтын өргөтгөлийн ажил 2023 онд эхэлсэн. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад инженерийн дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн гурван жилд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад орууллаа.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна

Огноо:

,

Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.

 Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

Монгол Улсын Их Сургууль нь судалгаа шинжилгээний олон салбарын шилдэг эрдэмтэдтэй,  төрөл бүрийн чиглэлээр  судалгаа шинжилгээ хийдэг, Монгол Улсын эрдэм оюуны гол төвүүдийн нэг юм.

Манай улсын хөгжлийн олон асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. МУИС-ийн хувьд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг,  тэр хэрээрээ чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг.  Гаалийн байгууллагын өмнө ч ийм асуудлууд тулгарч байна. Гаалийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид ГЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Түүх ярих юм бол ”Гааль, Эдийн засгийн коллеж” нэртэй ГЕГ-ын дэргэд байсан сургалтын байгууллагыг 2010 онд ЗГ-ын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС нь гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 гаруй хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Бидний цаашдын зорилго бол зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтарч оролцох,  гааль судлалын чиглэл дээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаальтай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги.

Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх түвшний орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд маш их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр энд бидэнд хамтран ажиллах асар том орон зай байна аа гэсэн үг.

Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.

Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлуудаас гадна төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсоноороо сургаж байгаа оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.

Санамж бичгийн хүрээнд сургалт болон судалгааны чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

Гаалийн өмнө эн түрүүнд тулгамдаж буй асуудал бол худалдааг хөнгөвчлөх асуудал юм. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгаануудаас үзэхэд Монгол Улсын бизнесийн орчны үзүүлэлтүүдээс гадаад худалдааны орчны үзүүлэлтүүд нэлээд тааруухан байдалтай байгаа. Тэгэхээр гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд юуны өмнө цаг хугацаа, зардал шаардсан хил гаалийн дэглэм журмаа өөрчлөх тал дээр ажиллах шаардлагатай. Монгол Улс НӨАТ-ын системийг нэвтрүүлснээр дотоод дах санхүү эдийн засгийн янз бүрийн бэрхшээлтэй асуудлуудыг үндсэнд нь цэгцэлсэн. Цэгцлэгдээгүй асуудлууд нь эдийн засгийн гадаад харилцаа талдаа байна.

Хил гаалийн дэглэм журмыг өөрчлөх хүрээнд эн түрүүнд хэрэгжүүлэх асуудал бол  эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлэх. Энэ нь нэг талаас худалдааг хөнгөвчлөх, нөгөө талаасаа хууль сахиулах гэсэн хоёр асуудлыг хамтатган шийдэх шийдэл юм. Гаальд эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлж, одоо байгаа энэ гаалийн хяналтын тогтолцоог илүү ухаалаг байдлаар зохион байгуулна гэсэн үг.

Ер нь худалдааг хөнгөвчлөх ажил нь үйл ажиллагааг уялдуулах, стандартчилах, хялбаршуулах зарчмуудад тулгуурлах ёстой. Үүнийг хэрхэн ямар арга замаар хийх вэ гэдэг дээр бидний өөрсдийн хийсэн судалгаа, олон улсын хэмжээнд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Нөгөө талаас үүнийг хэрэгжүүлэхүйц хүн хүчний болон техник технологийн ч боломжууд байна. МУИС-д мэдээллийн технологийн чиглэлээр гадаад дотоодод докторын зэрэг хамгаалсан 40, 50 залуу ажиллаж байна. Энэ залуучуудын хүчийг ашиглаад гаалийн эрсдэлд суурилсан удирдлагыг хийх боломж бий. 

Өнөөг хүртэл гаалийн байгууллагууд 3 өөр мэдээллийн систем ашиглаж ирсэн боловч эдгээр нь өөр хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй байна. Өмнө нь гаалийн техник технологи, мэдээллийн системийг шинэчлэх ажлыг ихэвчлэн гадаадын  байгууллагуудаар хийлгэж ирсэн. Тодорхой хугацааны дараа техник технологи хоцрогдож, хөгжүүлэлтээ цааш нь үргэлжлүүлье гэхэд өмнө нь шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Тиймээс нэг ажлаа дахин дахин давтан хийхэд хүрч байгаа юм.

Олон улсын туршлагаас үзэхэд, жишээ нь Солонгос Улсад Сөүлийн үндэсний их сургууль нь гаалийн байгууллагынхаа судалгаа хөгжүүлэлтийн асуудлыг хариуцдаг. Их сургууль бол аль нэг компани шиг дампуурдаг, өөрчлөгддөг бүтэц биш. МУИС ийм хөгжүүлэлтийг хийснээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлалын асуудлууд ч давхар шийдэгдэнэ.

Япон Хятадын хоорондын худалдаанаас үзэхэд бараа ачигдангуут бүх бичиг баримтыг цахим хэлбэрээр солилцож байна. Бараа замд явж байх хугацаанд барааг гаалийн хилээр шалгаж оруулах эсэхийг шийддэг эрсдэлийн төлөвийг нь урьдчилж тодорхойлдог. Улаан төлөвөөр орж ирж буй барааг заавал хилийн гааль дээр ч биш гүний гааль дээр шалгачихдаг. Манайд жишээн дээр үзэх юм бол Японоос бараа ачуулсан нөхцөлд бараа Замын Үүд дээр ирсэн үед барааг тээврийн хэрэгсэлтэй нь зогсоож байгаад бүх бичиг баримтыг нь мэдээллийн системд шивж оруулдаг. Мэдээллийг системд оруулсны дараа хяналтын төлөвийг нь тодорхойлж, барааны 80-90 хувийг нь нэг бүрчлэн шалгаж байна. Хилээр нэвтэрч буй барааны дийлэнх хэсгийг нь улаан төлөвөөр оруулж буй шалтгаан нь эрсдэлийн төлөвийг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой мэдээллийн нэгдсэн сан үүсээгүйтэй холбоотой. Энэхүү практик нөхцөл байдал бидэнд хүн хүчний болон цаг хугацааны ихээхэн алдагдлыг үүсгэж байгаа юм.

Гаалийн хяналтын процессын дийлэнх хэсэг нь импортын хувьд бараа хилийн гадна байх үед, багахан хэсэг нь орж ирснийх нь дараа хийдэг болчихвол цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Хилээр гарах барааны хувьд бараа ачигдахаас өмнө хяналт шалгалтын процесс нь эхэлдэг,.бараа хил дээр очих үед багахан хэсэг нь хийгддэг ийм тогтолцоо руу шилжүүлбэл худалдааг хөнгөвчилнө. Ийм тогтолцоог бүрдүүлж байж хилээр гарч буй ачаа бараа, тээврийн хэрэгсэл бүрийг биш харин хамгийн эрсдэлтэй бараа ачилтуудыг шалгадаг олон улсын жишиг рүү шилжинэ. Ийм өөрчлөлтийг хийхэд Засгийн газрын ч, олон улсын донор  байгууллагуудын ч оролцоо, хамтын хүчин чармайлт чухал.

Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын үр дүнг яаж тооцож байна вэ?

Монгол Улсад хамгийн хурдтай өсөж буй эдийн засгийн салбаруудын нэг нь гадаад худалдаа. 1995 оны эхэн үед манай улсын экспорт, импорт нийлээд 500 сая доллар байсан. Гадаад худалдааны эргэлт одоо 50 тэрбум ам.долларт хүрч, даруй 50 дахин өссөн. Тэгэхээр барааны ийм том хэмжээний эргэлтийг гаалийн байгууллага хуучин хүчин чадлаараа, арга барилаараа хянах боломж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө, дээр дурдсан өөрчлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Хоёрт, Монгол Улсад ажиллах хүчний зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэж, салбар бүрд ажиллах хүчний дутагдал үүсэж эхэллээ. Энэ нөхцөлд мэдээллийн технологид суурилж үйл ажиллагаагаа явуулдаг өндөр бүтээмжтэй гаалийн байгууллагын бүтцийг үүсгэж хөгжүүлэхгүй бол худалдааны эргэлтэд бүрэн хяналт тавих боломж цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар алдагдах эрсдэл үүсэж байна. Гуравт, одоо гаальд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах амьдрах орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Хэрвээ гаалийг дээр дурдсан байдлаар өөрчилж чадвал одоо байгаа төсвийг нь тэлэхгүйгээр, ажилтны бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар нийгмийн асуудлыг нь шийдэх боломжтой. Магадгүй одоо 2000 гаруй орон тоотой ажиллаж байгаа гаалийн байгууллага мэдээллийн технологи дээр суурилсан дэвшилтэт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулбал 600-700 хүний хүчээр ажиллах боломжтой. Ийм нөхцөлд хэмнэсэн төсвөөр цалинг нь нэмэх, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гаальд илүү чадварлаг хүмүүс орж ажилладаг нөхцөлийг үүсгэж чадна.

 Эх сурвалж: ГЕГ

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд боллоо.

Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно

Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.

Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.

Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.

УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.

Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.

Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа.

Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.

Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.

Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.

Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.

Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.

Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.

Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.

Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,

Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.

Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ11 цаг 11 минут

Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Тод зураг11 цаг 14 минут

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Тод мэдээ11 цаг 17 минут

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Өнөөдөр11 цаг 19 минут

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын ...

Өнөөдөр11 цаг 21 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Тод мэдээ2024/03/28

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Тод мэдээ2024/03/28

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Тод мэдээ2024/03/28

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Тод мэдээ2024/03/28

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Тод мэдээ2024/03/28

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Тод мэдээ2024/03/28

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Тод мэдээ2024/03/28

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Өнөөдөр2024/03/28

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/03/28

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр2024/03/28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2024/03/27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инно...

Тод мэдээ2024/03/27

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны авто замд нүхэн эвдрэл засварлах ...

Өнөөдөр2024/03/27

ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

Тод мэдээ2024/03/27

Бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын 7 зах...

Тод мэдээ2024/03/27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны а...

Тод мэдээ2024/03/27

С.Чинзориг: Эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг бүхий л талаар ...

Тод индэр2024/03/27

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боло...

Өнөөдөр2024/03/27

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/26

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогто...

Өнөөдөр2024/03/26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/03/26

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/25

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ2024/03/25

Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа

Тод мэдээ2024/03/25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхий...

Өнөөдөр2024/03/25

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Санал болгох