Тод мэдээ
Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Соёлын сайд, Хатагтай Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвх, санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн техник технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед соёлын өвөө хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарах шаардлагатай болж буйг дурдаад соёлын болоод ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд гүүр нь болж ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева “Бид бол угсаа гарал нэг ард түмэн. Цаашид хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, соёлын харилцааг бүхий л түвшинд хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллана” гэлээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл