Дэлхий нийтээр..
“Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын жендэрийн салбар зөвлөл" хуралдав
Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна.
Засгийн газрын хуралдаан болон, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.9-д заасны дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г сонсож, мэдээлэл солилцохоор жендэрийн салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Тус хуралдааныг Жендэрийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нээж хэлсэн үгэндээ “Засгийн газраас Зохистой хөдөлмөрийн талаар баримталж буй бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, жендэрийн бодлого, төлөвлөлтөд баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, түүнээс үүдэн гарах жендэрийн ялгаатай эрэлт, хэрэгцээг хангах; эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд үүсэн гарч буй асуудлыг жендэрийн хандлага талаас нь авч үзэх, хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт, туршлагыг үндэсний түвшинд боловсронгуй болгох, сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий олгох нь чухал юм” гэлээ.
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг нь гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгох явдал бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захирал Карин Хулшоф “Ажлын байран дахь бодлогоор дамжуулан гэр бүлийн сайн сайхан байдлыг тэтгэх замаар бид хамтран ажиллаж, хүүхдэд илүү ээлтэй, эерэг үр дүнг гаргаж чадна” гэж хэлсэн нь бидний хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлын үр дүнг илэрхийлж буй хэрэг юм гэж ХНХЯ-аас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/06/21
Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ
-
Хэн юу хэлэв...2026/04/28
Трамп Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч "бөмбөг Ираны талд" гэдгийг сануулл...
-
Дэлхий нийтээр..2024/07/05
Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас туршлага судалл...
-
Тод зураг2020/03/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
