Тод зураг
Зэрлэг ан амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсэгт тэмдэг тэмдэглэгээ байршууллаа
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газаар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран жолооч нар осол аваар гаргах, зэрлэг амьтдыг гэмтээхээс сэргийлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт - Мөнххаан - Давсан бадрах – Түмэнцогт – Дорнод аймгийн Хөлөнбуйр сум хүртэлх 543 км авто замын ойролцоох цагаан зээрийн сүрэг дамнан өнгөрдөг, зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршууллаа.
Түүнчлэн жолооч нарыг хөдөө, орон нутагт зорчихдоо замын тэмдэг тэмдэглэгээг анзаарч, хурдаа тохируулж явахыг анхааруулав.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Үйл явдал2023/04/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Үйл явдал2019/11/18
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана
-
Үйл явдал2019/12/09
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/03/16
Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног ба...
