Тод мэдээ
Шинэ Зеланд Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Тод мэдээ
“Цайны их зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Тод мэдээ
Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Тод мэдээ
С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард иргэдийн амар тайвны баталгаа болж байдаг гол хүч билээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж байна.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймагт зохион байгуулж байгаа Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар С.Амарсайхан оролцлоо.
Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож байгаа 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүслээ.
Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна. Бид зөвхөн бүс орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтран ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орнуудын туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гаднын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судлан мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх ёстой. Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ” гэдгийг онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/11/17
Барилгын салбарын 33 компанийн ажлын гүйцэтгэлийн түүхийг шалгаж байна
-
Өнөөдөр2021/04/19
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна
-
Тод мэдээ2021/05/05
Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 цэг ажиллана
-
Өнөөдөр2020/06/08
УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ