Тод зураг
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 1 дүгээр сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.
Иргэн та мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.
Тод зураг
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.
Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.
Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.
Тод зураг
Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг
Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нэлээд түгээмэл ургамал юм. Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог байна.
Гоодаль цэцгийг:
1. Aethiopican Calla
2. Zantedeschia Calla
3. Zantedenschias Calla Lily гэж 3 ангилдаг байна.
Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.
Арслангийн ордныхонд ээлтэй гэгддэг энэхүү цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах, цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.
Тод зураг
Этгээд загварын гутлын ертөнцөөр...
Хорвоогийн хачин, этгээд сонин зүйлсийг тоочоод үл барна. Гэвч шохоорхол гэдэг хязгааргүй... Гутал гэхээр нүдээ унагаах шахдаг бүсгүйчүүддээ зориулаад этгээд сонин загвартай гутлуудын зургуудаас хүргэж байна.
-
Тод индэр2020/07/28
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон улсын Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч...
-
Тод мэдээ2021/09/07
Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
-
Өнөөдөр2019/10/15
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод зураг2020/03/05
Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ