Тод мэдээ
Сахалин арлын эргээс тасарч мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ

ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.
Жуулчид цөөн аялдаг хэдий ч тус бүс нутгийн энэ хэсэгт хүмүүс мөсөнд гацах нь элбэг тохиолддог аж. Сүүлийн жилүүдэд тус аралд жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь далайн эрэг дээрх газрын тос, байгалийн хийн ордуудыг ашиглахтай холбоотой гэнэ.
Тухайлбал, 2020 онд Сахалин дахь Мордвиновын булангийн ойролцоох эргээс тасарсан мөсөнд боогдсон байсан 536 загасчныг аварсан талаар Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлжээ.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.