Тод мэдээ
“Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Макро эдийн засгийн загвар, түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад заасан төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох энэхүү хэлэлцүүлэгт Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон багш, судлаачид оролцов.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанкны мөнгөний бодлогын төсөөлөл, шинжилгээний систем” сэдэвт илтгэл, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Түүхий эд экспортлогч улс орны нэгдсэн бодлогын хүрээг тодорхойлох загвар: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Макро эдийн засгийн тооцоолол, төсөөлөл” сэдвээр, Сангийн яамнаас мөн сэдвийн хүрээнд тус тус илтгэл танилцуулсны дараа оролцогчид илтгэлүүдийн талаар тодруулж, Монгол Улсад ашиглаж буй загваруудын давуу ба сул тал, түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөлдөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
