Чөлөөт бүс
УДЭТ-ын уран бүтээлчид 2020 оны анхны үзвэрээ “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээнэ

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ”, Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ оны анхны үзвэрээ Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээхээр болсон байна.
“Надтай Үлдээч” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан А.Чингүн, ерөнхий зураачаар Ч.Батболд, хувцасны зураачаар Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагчаар Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар Б.Батсайхан нар ажиллажээ.
Жүжгийн гол дүрд Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, М.Тогтохжаргал, залуу жүжигчин Д.Асардарь Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан тоглох бол туслах дүрүүдэд Б.Золжаргал Ц.Жаргалсайхан, О.Майдарравжаа, Сэргэлэн, Золжаргал, Ганбат, болон театрын залуу уран бүтээлчид тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйлийн тухай өгүүлэх юм.
“НАДТАЙ ҮЛДЭЭЧ” уянгын драмын жүжиг энэ сарын 18, 19, 25,26 ны өдрүүдэд 18:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Сонирхуулахад энэхүү жүжгийн “Stay with me” дууг дуучин Д.Уламбаяр буюу Ука дуулсан билээ.
Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.