Тод мэдээ
Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны хоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 220,507.4 төгрөг байв.
Эх сурвалж: Монголбанк
Тод мэдээ
2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утасны дуудлага хүлээн авах шугамын тоог нэмэгдүүлж, дуудлагыг 10 шугамаар зэрэг хүлээн авч байна.
Өдөрт дунджаар 350-450 үйлчлүүлэгчид зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь мэдээллийн лавлах утсаар утсаар, үлдсэн хувь нь биечлэн болон цахим хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авчээ.
Зөвлөгөө мэдээллийн лавлах утсаар 2024 онд нийт 79292 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнийг өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад мэдээллийн лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өссөн бол биечлэн ирж зөвлөгөө авсан иргэдийн тоо 10.8%-аар буурчээ.
Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15 -16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв.
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.
Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна. Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой аж.
Тод мэдээ
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.
-
Өнөөдөр2022/12/21
Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш биш. Надад нүүрсний гэрээ, ЖДҮ, конце...
-
Тод мэдээ2024/08/28
Есдүгээр сард хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу байх төлөвтэй б...
-
Өнөөдөр2019/07/25
"Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь&rdqu...
-
Тод мэдээ2024/05/09
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина