Тод мэдээ
Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ
Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.
2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
Чөлөөт бүс2025/07/03
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
-
Тод мэдээ2022/08/02
Гэрэл дохио, гэрэлтүүлгээр найдвартай хангахыг үүрэг болголоо
-
Тод мэдээ2024/04/04
Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэ...
-
Тод зураг2020/02/21
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
